Брэд Питт болон Анжелина Жоли нар хоёр ихэр хүүгээр бүл нэмэх нь ээ. Хэдийгээр Анжелина Жоли, Брэд Питт нар энэ талаар тас нуусан ч хэвлэлийнхэн ойр дотны нөхдөөс нь мэдээд авчээ. Хосууд ЭХО-д харуулахдаа ихэр хүүтэй болохоо мэдсэн бөгөөд энэ талаар ойр тойрныхондоо ярьсан байна. Шинэ хүнээ угтан авах бэлтгэл ажлыг Анжелина хэдийнээ хийгээд эхэлжээ. Тодруулбал тэрбээр хүүхдүүддээ дүүтэй болох мэдээг дуулгасан гэнэ. Цаадуул нь ч баяртайгаар хүлээн авсан юм байх. Мөн улаан өнгийн унтлаганы өрөөгөө цагаан болгож өөрчлөн сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээж байгаа юм ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )