Баянзүрх дүүргийн VII хороонд байрлах “Альпатрос” компанийн манаач хүний амь хөнөөгөөд нуусан байсныг цагдаагийхан илрүүлсэн байна. Хэрэгтэн Х нь 44 настай бөгөөд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд амьдардаг байна. Тэрбээр энэ сарын 27-ны 11.00 цагийн орчим тодорхой эрхэлсэн ажил, хаяггүй Ч-г барилгаас эд зүйл хулгайллаа хэмээн зодож, амь насыг нь хөнөөсөн байжээ. Үүгээр зогсохгүй гэмт хэргээ нуун дарагдуулж, цогцосыг гэрийнхээ хажуугийн амбаарт нуусныг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан илрүүлсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )