Мадонна хальтирсан ч...

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 07

Америкийн алдарт дуучид болох  Ник Минаж, Сий Ло Грейн,  M.I.A, LMFAO нар Модоннаг “поп хөгжмийн билэг тэмдэг”-ийн дүр төрхөөр сонгожээ. 

  Тэрбээр рок поп урсгалыг ямар ч тоглолтонд жинхэнэ утгаар нь  харуулж чадах цорын ганц хүн бол Модонна гэдэгтэй хэн ч маргалдахгүй.Үүний нэгэн жишээ нь, Америкийн мэргэжлийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах  тэмцээнд зориулсан “Super Bowl”  арга хэмжээ юм. Тэрбээр шоуны тайзыг хагас цаг эзэгнэсэнбөгөөд уг шоунд түүний  залуу хамтрагчид оролцсон байна.

Дуучин Модонна  энэхүү шоунд  “Vogue”, “Music”, “Express Yourself”, “Like Prayer” зэрэг хит болсон дуунуудаасаа дуулжээ. Тэрбээр “Music” дуугаа дуулж байх үедээ шатан дээрээс хальтирч фэнүүдээ сандаргасан ч,  түргэн босч чадварлаг дуучин гэдгээ баталжээ.

Хамгийн сонирхолтой нь Модонна тоглолтын төгсгөлд “Дэлхий тайван байг” гэсэн үгийг тайзан дээрээс фэнүүддээ хандан  хэлж, нижгэнэсэн алга ташалтаар өөрийгөө цэнэглэн, сэтгэл өндөр тайзнаас буулаа.  


О.Энх-Амгалан 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top