Манай улс төрчдөөс цас цэвэрлэх нь битгий хэл гадаа арван минут зогсож үзсэн түүхтэй нь нэн ховор бизээ. Харин гадаадад бол Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа маргааш нь гэрийнхээ гадаах цасыг арилгаад явж байх нь энгийн үзэгдэл ажээ.
Тодруулбал Финландын Ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгууль өнгөрсөн сарын 25-31-ны өдөр болсон байна. Энэ сонгуулиар Үндэсний холбооны намаас нэр дэвшсэн Саули Нийнисто 62,6 хувийн санал авчээ. Тэрбээр сонгуулийн дүн гарсны маргааш нь буюу энэ сарын нэгний өглөө гэрийнхээ гадаах цасыг цэвэрлэж байсан бөгөөд үүнийг нь гэрэл зурагчид хальсандаа буулгасан байна. Финландын шинэ Ерөнхийлөгч ирэх сарын нэгнээс үүрэгт ажилдаа орох бөгөөд өөрөө огцрох санал гаргахгүй бол 2018 он хүртэл улсаа удирдах юм.
Манай улс төрчид сонгуульд ялсныхаа маргааш ингээд цас цэвэрлэх болов уу?
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )