Энэ сарын 3-нд хятадын Ханзоу дахь худалдааны төвийн эрэгтэй 00-д 30 орчим насны залуу 10 настай охиноо өндөр дуугаар загнаж, баас идэхийг шаарджээ. Энэхүү зохисгүй үйлдлийг болиулах гэж хэд хэдэн хүн оролдсон ч охины эцэг улам уурлаж байсан тул цагдаа дуудаж баривчлуулсан юм. Охин нь байнга үймүүлдэг болохоор сургахын тулд баас идүүлсэн. Эхнэрээсээ салснаас хойш их бухимдах боллоо. Охиноо өөр дээрээ өсгөдөг. Хэтэрхий дуулгаваргүй санагддаг болохоор хааяа зоддог гэж охины эцэг цагдаа нарт ярьжээ. Улмаар түүнийг сэтгэцийн ямар нэг эмгэгтэй эсэхийг шалгахад эрүүл гэж гарсан байна.
Хятадын хуулиар охины эцгийг саатуулан шүүхээр яллах байсан ч сануулга өгөөд сулласан байна. Учир нь залууг хорьсон тохиолдолд охин асран хамгаалагчгүй болохын зэрэгцээ асрамжийн газарт шилжих байсан юм. Тиймээс дахиж охинтойгоо зүй бус харьцсан тохиолдолд шууд шүүхийн журмаар асуудлыг шийдэх болно гэж хятадын хууль сахиулагчид мэдэгдлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )