Санаанд багтамгүй сонин содон орнууд

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 08

Хүний хүсэл сонирхол гэгч хязгааргүй билээ. Тиймээс загвар зохион бүтээгчид төрөл бүрийн сонин содон орыг зохион бүтээсэн байх юм. Ингээд дэлхийн хамгийн содон 15 орыг танилцуулъя.

Хөвдөг соронзон ор

900 кг соронзонгоос бүтсэн агаарт хөвдөг  орыг   Дачмэн Жанжаап Руйжсэнир зохион бүтээжээ.   Энэхүү хөвдөг соронзон  орыг  дөрвөн талаас нь  татлагаар хананд бэхэлсэн байна.  Ямар  ч  дэлгүүрээс хайгаад олдохгүй  энэхүү ор  1,5 сая ам доллараар үнэлэгдэж байгаа юм байна.

Гамбургерэн ор


Та өөрийгөө   амтлаг  гамбургерэнд хавчуулагдсан  байна гээд төсөөл дөө.

Интернэтийн хэрэглэглэгчдэд гамбургерэн ор  ихэд таалагдаж байгаа бөгөөд уг өвөрмөц ор нь Facebook дээр 1000 гаруй фэнтэй болсон гэнэ шүү.

 Өндгөн ор

 Америкийн зохион бүтээгч Напшелийн   бүтээсэн энэхүү  оронд та нэг л шөнийг өнгөрөөсөн бол   цаашдын амьдралаа   энэ оргүйгээр төсөөлөхийн аргагүй.  Таны сээр нуруунд сайн нөлөө үзүүлэх  орны гудсыг хүний биеийн хэмжээнд   тохируулан бүтээжээ. Уг оронд хэвтсэнээр хараа болон сонсголын эрхтэнүүдийг агшин зуурт тайвшруулж өгдөг  аж. Түүнчлэн энэхүү оронд  дуу чимээ үл нэвтрэх хана болон LED гэрэл MP3 зэргийг суурилуулж  өгчээ.

Молекулан ор

 

Резинэн   материалаар  хийсэн 120 ширхэг зөөлөн бөмбөлөгийг  ашиглан Израйлийн зохион бүтээгч Анима Каус бүтээсэн энэ ор нь  ертөнцийн бүхий л эд юмсын үндэс болох молекулыг санагдуулдаг байна. Хэрвээ та бүтээлч нэгэн бол энэ ор  яг тохирно.   Энэхүү молекулан  ороор төрөл бүрийн хэлбэр дүрсийг бий болгохоос гадна  олон бүтээлч аргаар ашиглаж болох юм.

Хээнцэр  сүйх тэрэг буюу шидэт дагинын ор

Уг сүйх тэрэг таны бяцхан гүнжийн мөрөөдлийг биелүүлэх болно. Энэ  магадгүй  бидний харж байсан хамгийн гайхалтай хүүхдийн ор ч байж мэдэх юм. Үүнийг мод болон хуванцар материал ашиглан Англид  бүтээсэн бөгөөд дотор тал нь 1,8 метрийн хэмжээтэй ажээ. Уг орыг угсраад хүргэж өгөхөд ойролцоогоор зургаан сарын хугацаа зарцуулдаг байна. Энэхүү шидэт дагины ор 47000 ам.долларын үнэтэй гэнэ.

Космовойдын ор


 Бид  амьдралынхаа гуравны нэгийг унтахад зарцуулдаг боловч ор авахад 60000 ам.доллар зарцуулдаг нь хэд бол.  Космовоидын зохион бүтээгчдийн бүтээсэн тансаг ор нь өндгөн хэлбэртэй бөгөөд солонгын долоон өнгийн LED гэрэлтэй, телефон, DVD/Home theater  болон хөлний хэсэгт нь зурагт байрлуулж өгсөн байна. Уг орны үнэлгээг  Францын үйлдвэрлэгчид  судалж боломжтой байдлаар тогтоох  гэнэ.

 

Террористоос хамгаалах ор


Уг хамгаалалттай ор нь таныг унтахад өөрийгөө цоожилж био-химийн бодисын дайралт, байгалийн гамшиг, хүн барьцаалагчид гэх зэрэг аюулаас хамгаалах бөгөөд сум үл нэвтрэх хамгаалалттай юм байна. Түүнчлэн уг ор нь нэг талынхаа толинд гэнэтийн халдагчийг харуулж өгөх ба та дотроосоо гар утас эсвэл богино долгионы радио ашиглан цагдаа дуудаж болох ажээ. Мөн та энэхүү оронд CD, DVD тоглуулагч болон хийн зуух тавин тохижуулж болох юм.Уг хамгаалалттай орны үнэ 160,000 ам.доллар юм байна.

 

Дайвалздаг ор


Уг дайвалздаг орыг Германы зохион бүтээгч Мануэл Клокер бүтээсэн бөгөөд найгадаг сандал шиг урагш, хойш хөдөлдөг орны дайвалздаг хүрээ нь патентчлагдсан юм байна. Энэхүү орыг дунджаар 6,800 ам.доллараар худалдаалдаг ажээ. Орныхоо хэмжээг хүссэнээрээ захиалж болох бөгөөд гудасгүй гэдгээрээ онцлог юм байна.

The Scoop


Италийн “Saba Italia” компанийн  ажилтан Гуидо Росати уг орыг зохион бүтээжээ. Scoop нь буйдан болон орыг илүү сайжруулан хөгжүүлсэн бөгөөд уг орны хоёр талын хагас дугуй хэсгийг нь буйдан болгон сольж болдог байна. Энэ ор нь зочдыг чинь гайхшруулах гайхалтай арга бөгөөд нэг зэрэг орчин үеийн ор болон хоёр буйдантай болсноороо бахархаж болно.

Компьютер ор


Уг компьютер ор нь доод талдаа хоосон зайтай энгийн ор боловч тэдгээр хажуу талд нь бэхлэсэн урт нугас компьютерийн ширээ болгодог байна. Энэхүү орыг Европын зохион бүтээгч Линогийн хүү Франческо зохион бүтээсэн аж. Үнэ нь 3650 ам.доллараас эхэлдэг байна.

Дуу авианы ор


Энэхүү дуу авианы ор нь асар том хэмжээтэй 12 төрлийн дуу авиаг гаргадаг гэнэ. Уг ор нь гадна талаасаа модон танктай төстэй харагдаж болох ч дотроо ямар ч гэрийн театраас илүү олон спикертэй юм байна. Мексикийн уран бүтээлч Каффи Матев үүнийг музейн үзмэр болох зорилгоор бүтээсэн ажээ. Дуу авианы ор нь 220 вольтын цахилгаан хүч шаарддаг бөгөөд дуу авиа нь хүний бүх л биеэр мэдрэгддэг байна.

Ломме ор


Ломме орны эзэд нь хурц гэрэл, гадны дуу чимээнээс бүрэн тусгаарлагдсан харагдах бөгөөд босохдоо шинээр төрсөн мэт сэтгэгдэл төрж эрч хүчээр дүүрэн сэрэх гэнэ.

Таазны ор

Энэхүү таазны ор нь хангалттай орон зайгүй өрөөнд илүү тохирох гэнэ. Уг орыг таазнаас дүүжилснээр өрөөнд  дөрвөн метр квадрат зайг хэмнэдэг байна. Өдрийн цагаар дээшлүүлэн гоёмсог гэрэл бүхий тааз болох бөгөөд оройн цагаар цахилгаан шаттай адилаар доош буулган ор болгодог байна.

 

Дүүжин ор

Уг дүүжин орыг Италийн дизайнер Андриа Лукатело бүтээжээ. Энэхүү ор нь дүүжин биш боловч яг л шалан дээр хөвж буй мэт харагддаг ажээ. Матрасыг оролцуулалгүйгээр 5500 ам.доллараар худалддаг байна.

Авсан ор


“The Casket Furniture” компани авсанд унтаж үзэхийг хүсдэг хүмүүст зориулан энэхүү орыг бүтээжээ. Тэдний сайтаас харахад уг “удаан хүлээлгэсэн” бүтээгдэхүүн нь  ердөө 4000 ам.доллараар худалдаалагдаж байгаа гэнэ.

 О.Энх-Амгалан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top