Исландад аварга могойтой төстэй амьтан үзэгджээ. Шотландын домгоор бол хойд Исландад динозавр шиг аварга биетэй, сэрвээ, урт хүзүү, сүүл мөн морин толгойтой “Lagarfljotsormurinn” хэмээх өтөн араатан амьдарч байжээ. Энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Исландын тэнгисийн хүйтэн усанд сэлж буй өтөн биет уг араатны бичлэгийг Португалын олон улсын нууцлаг амьтдын музейн захирал Лорэн Колемэн, Патрик Хуиге нар анх хийжээ. 1998 онд нэг ангийн сурагчид багшийн хамт далайн эргийн ойролцоо нэг хачин амьтан харсан гэж эрдэмтдийн судалгаанд тэмдэглэгдэж байв.
Лорэн Колемэн: “Түүний толгой хэсгийг ажиглавал аноконда могойных шиг харагдах бөгөөд могойны төрөлхийн гүрвэлзэх хөдөлгөөн олж харна” гэж түүний бичлэгийг тайлбарлажээ.
Харин зарим нэг үл итгэгчид уг амьтныг голд хөлдсөн загасны торноос өөр юу ч биш гэсэн байна.
Л.Колемэн уг амьтныг үнэхээр өтөн биетэй араатан уу, загасны тор, эсвэл робот уу гэдгийг тал талаас нь судалж тогтоох болно гэж өгүүлжээ.
О.Энх-Амгалан
Сэтгэгдэл ( 0 )