Дэлхийн попын ертөнцөд бэлхүүсний бүжгийн хатан хаан хэмээн өргөмжлөгдсөн Колумбын шаргал үст дуучин бүсгүй Шакирагийн хувийн амьдрал, уран бүтээлийнх нь талаарх ярилцлагыг "Үдшийн шивнээ" нь та бүхэндээ хүргэж байна. 33 настай дуучин бүсгүй маань попын урлагт орлогоороо тэргүүлдэг хатагтай нарын 4-т буюу Мадонна, Барбра Страйсэнд, Селин Дион нарын дараа ордог ажээ. Шакира бусад дуучидтай харьцуулахад эрчүүдтэй орооцолдож, секс зугаа хайх нь тун ховор. Гэхдээ түүний өгзөг бусдын анхаарлын төвд байсаар. Түүний алиман том өгзөгний хөдлөхийг харсан эрчүүдийн аазгай, эмэгтэйчүүдийн атаархал нь хөдөлдөг. Шакира Антони де ла хэмээх залуутай 6 жип үерхсэний эцэст одоогоос 4 жилийн өмнө сүй тавьжээ. Сүйт залуугийн ээж тэднийг сая 9 сард хуримлана, Аргентиний алдарт дизайнер Марха Приор Шакирагийн хуримын даашинзыг хийж байгаа гэсэн яриаг хэвлэл мэдээллээр хэргээр цацуулж олныг шуугиулаад авсан. Харин дуучин бүсгүй үүнийг эрс няцаагаад зогсохгүй одоохондоо гэрлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Тэд гэрлэсэн хосоос дутахааргүй дотно байдаг ч Шакира үнэн хэрэгтээ эхнэр болохоос айдаг гэнэ. Түүний хувьд хуримын хувцас, ёслол, хүлээн авалт зэрэгт туйлын дургүй бөгөөд заавал тийм зүйл хийх шаардлагагүй гэж үздэг аж. Харин 2008 онд түүнийг аяллын усан онгоцон дээрээ найз залуу болон Испанийн дуучин, дууны үг зохиогч, түүний "La Tortura” дуун дээр хамтран ажилласан Алежандро Санзтай групп секс хийсэн гэсэн шуум гарсан нь хамгийн даруухан ёс суртахуунтай дуучин бүсгүйг цочролд оруулжээ. Тэрээр үүнийг илт эсэргүүцэж, хэвлэл мэдээллийнхнийг буруушаажээ.
-СУРВАЛЖЛАГЧ: Шакира, чи тайзан дээр яаж тийм гайхалтай эрч хүчтэй, цоглог байж чаддаг байна?
-ШАКИРА: Би тайзан дээр эрх чөлөөг мэдэрч, хүссэнээрээ үсэрч бүжиглэх дуртай. Гэхдээ бодит амьдрал дээр дасгал сургуулилт хийх, гүйх, дугуй унах зэрэг дээр залхуураад байдаг юм. Харин үзэгчдийн өмнө, тэр том тайз миний мэдэлд байх үед бүх үе мөч аяндаа өөрөө л хөдөлгөөнд ороод бэлхүүсний бүжгээ хийж эхэлдэг дээ.
-СУР: Та бүсгүй хүний хувьд өөрийн биеийн галбиртаа хэрхэн анхаарал тавьдаг вэ?
-Шакира: Намайг ихэнх дуучид шиг туранхай биш гэдгийг хүмүүс мэдэх биз. Бага зэрэг махлаг. Гэхдээ өөртөө таарсан. Би ер нь хоол хүнсэндээ их анхаардаг. Нэг хэсэг цагаан хоолтон болохоор шийдсэн боловч хоёр cap болоод больсон.
-CУP: Бэлхүүсний бүжиг чинь бас нөлөөлдөг байх тийм үү?
-Шакира: Тэр ч тийм шүү. Дасгал хөдөлгөөн дундаас хамгийн үр өгөөжтэй нь бүжиг. Тэр дундаа нарийхан бэлхүүстэй тачаангуй хатагтай болоход бэлхүүс өгзөгний бүжиг хамгаас чухал.
-CУP: Бас секси бүсгүй болоход ч хэрэгтэй байх?
-Шакира: Тэр мэдээж. Миний бүжиглэхийг харсан ямар ч хүн үүнтэй санал нийлэх байх. Бүжгээс гоо үзэсгэлэн урган гардаг гэдэгт би итгэдэг шүү.
-CУP: Ингэхэд, энд тэндхийн арга хэмжээ, шоу тоглолтын үеэр фэнүүдээс чинь таны өгзгийг базаад авсан тохиолдол бий юу?
-Ш: За байз... байсан юм байна аа. Аялан тоглолтын үеэр юм байна. Миний тоглолтыг үзэх гээд маш олон хүн цугласан байсан. Энд тэндээс "Шакира, Шакира... чи гайхалтай шүү..." гээд орилж байх яг тэр үед нэг гар миний өгзгийг зөөлөн илж, чимхээд авах шиг болсон. Би тэр үед яаж ч чадаагүй.
-СУР: Юу, та яах байсан гэж?
-Ш: Яах ч үгүй л дээ/инээв/...
-СУР: Танд таалагджээ?
-Ш: Өө үгүй дээ, чи үг унагаах гээд байна аа даа /инээв/
-СУР: За за тэр яахав. Шакира, найз залуутайгаа яагаад гэрлэхийг хүсэхгүй байгаа юм бэ? Та хайртай болоод л өдий 10 жил үерхсэн баймаар юм?
-Ш: Хүсэхгүй байна гэж би хэлээгүй шүү дээ. Мэдээж би түүндээ маш их хайртай. Гэхдээ бид арай болоогүй. Хийх юм зөндөө байна.
-СУР: Та түүний юунд дурласан бэ. 10 жилийн турш таны хайрыг татсан гэхээр үнэхээр гайхалтай бас азтай залуу байна шүү?
-Ш: Тийм ээ, тэр минь гайхалтай. Намайг татах нэг увидас байгаа болоод л би түүнтэйгээ өдий олон жил үерхсэн. Миний ажлыг маш их ойлгодог, бас дэмждэг. Халамжтай, намайг байнга энхрийлдэг, даруухан, романтик. Товчхондоо ийм байна даа. Үнэн хэрэгтээ хэн бэ?
-СУР: Өөр "хайр" гараад ирвэл яах вэ? Магадгүй сексийн хувьд таныг галзууруулахаар?
-Ш: Чамд миний сексийн амьдрал сонин байх шиг байна. Мэдээж секс хүнийг эрч хүчтэй, залуу, бас хайраар бялхуулдаг. Би яг одоо тийм л юм мэдэрч байна. Хүн хайртай хүнээсээ таашаал авдаг бол өөр хэн нэгний тухай боддоггүй юм.
-СУР: Ийм сайхан бүсгүйг ганцхан залуу эрх дархтайгаар хайрлаж байна гэхээр харамсалтай байна шүү?
-Ш: Тийм гэж үү... Яасан та хайрламаар байгаа юм уу/инээв/
-СУР: Хайрлахыг маш их хүсч байна/инээв/. Нээрээ гоо сайхны мэс заслын талаар ямар бодолтой байдаг вэ, хөхөө томруулах талаар боддог уу?
-Ш: Хэзээ ч бодож байгаагүй. Миний хөх наддаа сайхан. Ер нь би байгалиасаа заяасан юмыг эрхэмлэдэг. Шакира хөх жижигтэй, намхан бол яахав тэр л биз. Гэхдээ би үүнд эмзэглээд байдаггүй. Харин ч би том тааз, бэлхүүсний бүжиг, өгзгөөрөө бахархдаг шүү. Би хаа ч тачаангуй харагддаг, жинхэнэ өөрийнхөөрөө бүсгүй.
-СУР: Та өөрийгөө хэдэн үгээр тодорхойлооч, Шакира гэж яг хэн бэ?
-Ш: Би залуухан бүсгүйн биед орчихсон настай эмэгтэй л гэсэн үг. Эрч хүчтэй, хөдөлмөрч, зарим үед хэт эршүүд /инээв/. Бас бага зэрэг хуучинсаг үзэлтэй хүн ч байж магадгүй. Юмыг үргэлж тунгааж цэгнэх дуртай. Залуучууд шиг клуб баараар хэсээд байдаггүй ийм л бүсгүй дээ.
Эх сурвалж: "Үдшийн шивнээ"
Сэтгэгдэл ( 0 )