МОНИКА БЕЛУЧЧИ: ГУРВАН Ч ЭРТЭЙ СЕКС ХИЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ СОНГОЛТ…

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 02

Жvжигчин бvсгvй Оросын factnews.ru-ийн албан ёсны төлөөлөгч Ирина Шрапен тvvнтэй уулзаж цөөн хором ярилцжээ.

Өөрийгөө царайлаг хэмээн боддог хvн бол хамгийн тэнэг

-Та Миланд болсон эмэгтэйчvvдийн загварын долоо хоногийн шоунд оролцсон. Тэнд таны анхаарлыг татах ямар загварууд байв?

-Би Dolce&Gabbana-гийн эртний шvтэн бишрэгч нь. Энэ удаад ч тэдний гаргасан энэ хавар, зуны загварууд их таалагдлаа. Ер нь эмэгтэй хvний шинж чанарыг илтгэсэн бvтээл байнга хийдэг.

-Миланд хvндтэй зочны хувиар ирээд харин одоо Холливудад ажилдаа ирж байгаа мэт…?

-Тиймээ. Vнэхээр сая нэг хэсэг уран бvтээлээсээ хөндийрсөн. Энэ киноны өмнөхөөс хойш багагvй хугцаа өнгөрчихөж дээ. Одоо ажилдаа орсон. Яасан, Холливуд намайг нам гvм угтан авч байна уу?

-Харин тийм зvйл ажиглагдлаа. Энэ киноны Ребекка Миллерын дvр таныг яагаад татах болов?

-Энд өнгөрсөн vедээ ихийг хийсэн харин өмнө нь багахан амьдрал vлдээд байгаа нас тогтсон хvмvvсийн харьцааны тухай өгvvлдэг. Надад энэ л таалагдсан. ягаад гэхээр би дөнгөж одоо л дундаж нас руугаа орох гэж байгаа шvv дээ. /инээв/

-Таныг олон жилийн турш дэлхийн хамгийн сайхан бvсгvйн нэг хэмээсээр байгаа?

-Надад одоо энэ эрхэм хvндэтгэлийг авч явахад арай хөгшдөнө байх гэж боддог.

-Нэр алдарт нас хvйс гол нь биш байх л даа. Тэртээ тэргvй та сайхан эмэгтэй шvv дээ?

-Өөрийгөө царайлаг хэмээн боддог хvн бол хамгийн тэнэг. Гэхдээ соёлтой vvднээс тайлбарлах юм бол энэ зvйлийг амьдралын хөрөнгө оруулалтандаа ашиглаж болно. Капитал ч болгож болно. Харамсалтай нь гоо сайхан бол нэг л өдөр Ferrari машин шиг эвдэрч хуучирдаг.  Би өөрийн хувь төөргөө л даган амьдарч байна. Харин би олон сайхан, бахархмаар хvмvvсийг танина шvv.

-Таны охиныг харсан зарим нэгэн нь эхийнхээ гоо сайхныг тэр чигт нь “хуулсан” байна гэж ярих юм?

-Охиноо өөртэйгөө харьцуулж ярина гэдэг надад хvнд байна. Учир нь охин минь энэ ертөнцийн хамгийн төгс сайхан нь.

-Охиноо төрvvлсний дараа амьдралын хэв маягт чинь өөрчлөлт орсон уу?

-Өмнөх шигээ би зургаа авахуулж байна. Харин охин маань нэг зургийн талбайгаас нөгөөд очин надтай хамт “ажиллаж” байна даа. Гэхдээ гурван жилийн дараа тэр сургуульд орох тул би амьдралаа өөрчлөх шаардлагтай болох байх. Ажиллахаа багасгана. Ер нь жилд авахуулах зургийн тоо цөөрнө. Тэр vед жvжигчин байх эсвэл ээж байх хоёрын ялгаа асар ихээр мэдрэгдэх болов уу. Ингэхэд өмгөөлөгч эсвэл эмч хvн ээж байна гэдэг өөр ойлголт. Тэд ядаж л хvvхдээ оффистоо авачиж чадахгvй шvv дээ. Тэгэхээр охин сургуульд ороход л том өөрчлөлт гарах байх.

-Нөхөр тань таныг дэлгэцэн дээр эрчvvдтэй задгай сценд тоглоход хэрхэн ханддаг бол?

-Тэр бас жvжигчин. Тийм болохоор хуурамч болон жинхэнэ vнсэлт эн тэрийг ялгаж чадна.

-Хамгийн сvvлд тантай ажилласан найруулагч Гаспар Ноэ хэлэхдээ хvчиндэж байгаа хэсэгт та найруулагч болж тэр зөвхөн  зураглаачийн vvрэг гvйцэтгэсэн гэдэг?

-Надад таалагддагvй хэн нэгэн оролдож эхэлбэл би яахаа сайн мэддэг. Ер нь эмэгтэй хvн гурван эртэй секс хийж болно. Гэхдээ vvнд сонголт хэрэгтэй. Хvчиндэлт гэдэг бол эмэгтэй хvнд тохиолдож болох хамгийн аймшигтай зvйл. Тухайн vед ямар байдаг гэдгийг би ойлгохыг хичээдэг. Надтай ийм зvйл тохиолдоогvй. Тэгэх ч vгvй байх гэж найдна. Гэхдээ би тийм зvйлд тоглосон. vvнд яагаад гэдэг асуулт битгий тавиарай. Товчхондоо бол энэ жvжигчний нууц байх.

-Тэр дvрд тоглоход ойр дотныхон чинь яаж хандсан бэ?

-Миний ээж энэ кинонд их инээдтэй хандсан. Тэр над руу утасдаад “-Тэр юун тухай кино юм бэ? Хvн болгон л яриад надад аймшигтай юм бэ гээд байх юм” гэдэг байгаа. /инээв/. Би тvvнд энэ бол зvгээр л жvжигчний шалгалт гэсэн. Ер нь би амьдрал дээр биш зургийн талбай дээр шалгуулах дуртай. Харин энэ удаад бол би өөрийн нөхөр болон чадварлаг найруулагч Гаспар Ноэ нартай байсан болохоор айх зvйл байгаагvй. Би таашаал авсан гэж хэлэхгvй ч одоо ч тэр хvчинддэг хэсэг надад таалагддаг. Яагаад гэвэл тэр хvн нь миний нөхөр шvv дээ.

-Та “Матриц”-д тоглож байснаа эргэн дурсвал?

-Би “Матриц”-д тоглохыг их хvч байсан. Эхний анги нь намайг их өдсөн. 2001 онд “Малена”-гийн пробонд орох гээд Америкт ирчихсэн байхад “Матриц”-ын уран бvтээлчид хоёр гуравдугаар ангид нь тоглохыг хvссэн юм. Ах дvv найруулагч Вачовски хоёр их авьяастай.

-Охиноо том болохоор нь өөрийнхөө тоглосон киног vзэхийг зөвшөөрөх vv?

-Тэгнэ. Гэхдээ кинонууд маань маш их хvчирхийлэлтэй тул бvхнийг ойлгодог, хангалттай том болсон хойно нь л vзvvлнэ.

-Охин чинь одоо ч vзэж болох хvvхдийн кинонд тоглож болох уу?

-Тиймээ, би сайн зохиол хайж байгаа шvv.

-Нас ахих тусам ч гэсэн та дэлгэцэндээ нvцгэлсэн хэвээрээ байх уу?

-Би энэ зvйлтэй насан туршдаа орооцолдохгvй. Гэхдээ би хөгширч хvнд тоогдохоо болихоос айдаг. Яг л загвар өмсөг ч хөл гэдэсээ хайрладаг шиг. Харин хөгширсөн бол би дэлгэцийг тэр муухай царай зvс бие хаагаар доромжлохгvй ээ.

-Ямар зохиол таныг “айлгах” бол?

-Би хэзээ ч аймшигт тоглохгvй. Бусдад нь бол зөвшөөрнө. Ялангуяа инээдмийн, триллер, хайр дурлал бол…

-Амьдралд таныг юу тэгэж ихээр баярлуулдаг вэ?

-Би найзуудтайгаа хооллож байхдаа амьдралын хамгийн сайхан таашаалыг авдаг.

Моника Белуччи 1968.09.30-нд Италийн Умбрид төрсөн. Загвар ертөнцөөс кино бизнест орж ирсэн. Кино ертөнцийн загалмайлсан эцэг нь алдарт Дино Ризи. Тэрээр өөрийн нэгэн кинонд Моникаг тоглуулсны дараа Фрэнсис Форд Коппола 1992 онд “Дракула” кинонд урьснаар тэр дэлхийн кинонд танигдаж эхэлсэн гэдэг. Беллучи сvvлийн 10-аад жилд “Малена”, “Астерикс, Обеликс”, “Матриц”, “Доберман” зэрэг томоохон киноны гол дvрд тоглоод байгаа. 1999 онд жvжигчин Венсан Кассельтай гэрлэсэн. 

Р.Слава slavaaldar@yahoo.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top