ХДХВ-г өлсч эмчилнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 14

ХДХВ-тэй хүний насыг уртасгах боломжтой болжээ. Үүний тулд ХДХВ-тэй хүнийг бага зэрэг өлсгөхөд л хангалттай гэнэ.   Тодруулбал,  ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж устгадаг. Ингэхдээ  ХДХВ нь хүний биеийн СD4 эсийг ашиглаж, хүний бие дэх вирусийн тоог өсгөж, СD4 эсийн тоог цөөрүүлдэг. Улмаар хүний дархлалын тогтолцоо суларч үндсэндээ бүх төрлийн

халдвартай тэмцэх чадваргүй болгодог.

Тэгвэл хүний дархлааны эсийг өлсгөх юм бол  ХДХВ-ийн өсөлтийг  зогсоодог байна. Өөрөөр хэлбэл өлссөн эс нь өөрийгөө хамгаалах чадвартай болж улмаар ХДХВ-ээс тодорхой хэмжээгээр хамгаалдаг ажээ.  Судалгаагаар энэ арга нь үр дүнтэй болох нь тогтоогдсон юм.

Одоогоор энэ аргыг анагаах ухаанд ашиглах эсэх нь тодорхойгүй байна.  Гэхдээ судлаачид ХДХВ-тэй хүний насыг уртасгах арга олсондоо баяртай байгаа гэнэ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top