Дуучин Уитни Хьюстоны нас барсан талаарх мэдээлэл шуурхай тархсан ч түүнийг таалал төгсөхдөө юуны улмаас хэрхэн таалал төгссөн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан. Тэгвэл домогт дуучин зочид буудлын ваннтай усанд байхдаа нас баржээ. Түүнийг живүүлсэн үү? Живсэн үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд найман долоо хоногийн дараа тогтоогдох юм. Цагдаа нарын анхан шатны үзлэгээр дуучинг гадны нөлөөгүй нас барсан гэж байгаа ч мансууруулах бодисын шинжилгээний хариу гартал хүлээх хэрэгтэй болоод байна.
Буудлын өрөөнд хийсэн нэгжлэгээр өрөөнөөс нь эм болон мансууруулах бодис их хэмжээгээр олдсон юм. Түүнийг цогцсыг даваа гарагийн өглөө гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )