Beyonce, Jay-Z нар охиныхоо нэрэнд патент авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 14

 

Поп дуучин Бейонсе болон түүний нөхөр репчин Jay-Z нар шинэ мэндэлсэн охин Блю Айви Картер / Blue Ivy Cartег-/-ынхаа  нэрийг патентлах болсон тухай NY Daily News мэдээлжээ. Энэ сонинд бичсэнээр хосууд зохих өргөдлөө АНУ-ын патент болон худалдааны тэмдэгтийн товчоонд илгээсэн гэнэ. Тэд нэгдугээр сарын 26-нд өргөдөл илгээсэн ч хэвлэлийнхэн энэ тухай саяхан мэджээ.

Тэд ийн охиныхоо нэрийг бүртгүүлэхээр болсон нь хожим Blue Ivy Carter нэрийн янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэтийн төлөвлөгөөтэй нь холбоотой гэнэ. Нэрийн бараанд хүүхдийн гоо сайхны бараа, хувцас, тоглоом, видео тоглоом, кино, дуу бичлэг багтах юм байна.

Одоогоор тэдний охиныхоо нэрийг патентлах хүсэлтийг зохих байгууллага нь хянаж байгаа аж. Дашрамд дуулгахад Блю Айви 2012 оны нэгдүгээр сарын долооны өдөр Нью-Йорк хотноо 30 настай дуучин болон 42 настай репчиний анхны хүүхэд болон мэндэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top