Сүүлийн хоёр сарын турш Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо төдийгvй дэлхийн олон орныг шуугиулсан сумо бөхийн даваа наймаалцсан гэх хэргийг шийдэх хурал дөрөвдүгээр сарын 1-нд боллоо. Анх бейсболын бооцооны хэргээр шалгагдаж байсан хоёр бөхийн гap утасны мессежийг тус улсын цагдаагийн газраас сэргээсэн нь сумочид болон сумо бөхийн холбооны нэр төрийг хөлдөө чирсэн хэргийн сэжvvр болсон билээ. Японы цагдаагийн газраас энэ талаар сумо бөхийн холбооны дэргэдэх Боловсролын яаманд мэдэгдсэнээр Токио болон Васедагийн их сургуулийн профессороор удирдуулсан хөндлөнгийн шинжээчид хэргийн шалгалтын талаарх сvvлийн тайлан мэдээгээ сумо бөхийн холбоонд өгчээ. Хоёрдугаар сарын 2-ноос хойш макүчи, жюүрёогийн бүх сүмоч болон багш нараас удаа дараа мэдүүлэг авсан Найрааны хэргийг хянан шалгах онцгой түр хорооноос тэрхүү хурлын өмнө 23 хүнийг буруутай хэмээн үзсэнээ мэдэгдээд байсан билээ. Одоо барилдаж байгаа 21 сумочоос гадна зодог тайлсан хоёр ояката цолтой бөх японы мэргэжлийн сумо бөхийг нэг мөсөн орхихоор болж байна. Тэдэн дотор жюрё зиндааны найман бөх тухайлбал Шимотори, Масацvкаса, Сакаизава, Кёкvнанкай, Вакатэнро, Киёсэvми, Тоёозакура болон Асофvжи, мөн доод зиндааны Жюмонжи, Кириновака, Хишихикари, Ширононами, Ямамотояма нараас гадна хуучин комvсvби цолтой барилдаж байсан одоогийн Танигава Ояката нар зодгоо тайлахаас өөр гарцгvй болжээ. Даваа тохиролцсон нь батлагдсан гэх 23 хүнийг санал нэгтэйгээр сүмогоос хөөх шийдэлд хүрсэн. Гэхдээ үүнийгээ “Зодог тайлах өргөдлөө гаргах зөвлөмж” хэмээн зөөллөн нэрлэжээ. Бөхчүүдийн зодог тайлах өргөдлийг дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл авах ба энэ хугацаанд багтаж өргөдлөө өгөөгүй сүмочдыг хөөхөөр тогтсон байна. Мөн найрааны хэрэгт холбогдсон макvvчи зиндааны зургаан бөх байгаа бөгөөд харамсалтай нь тэдний тав нь Монгол сумочид байна. Тухайлбал Хакуба А.Өнөр-жаргал, Токvсэгава Б.Ганболд, Моконами Г.Базарсад болон Коорюv Э.Мөнх-Оргил, Хошихикари Д.Лхагваа нар байгаа аж. Гэхдээ дээрх бөхчvvд бvгд хэргээ хvлээгээгvй бөгөөд даваа наймаалцсан гэдгийг одоо хvртэл vгvйсгэж байгаа гэнэ.
Хурлын дараа Сумогийн холбооны тэргүүн Ханарэгома ояката сэтгүүлчидтэй уулзахдаа “Энэ хэдий маш хүнд шийтгэл боловч сумо бөхийг намаг балчгаас сугалан гаргахын тулд оноохоос өөр арга байгаагүй” хэмээн өгүүлжээ. Түүнчлэн хоёрдугаар сарын 2-ноос хойш үргэлжилсэн шалгалтын явцад бөхчүүдийн өгсөн мэдүүлгийн агуулга, сэжигтэн бөхчүүдийн хоорондоо бичсэн мэйл, мессежинд хийсэн дүгнэлт, барилдааны бичлэг, бөхчүүдийн гар утасны дуудлагын жагсаалт гэсэн дөрвөн зүйлд үндэслэн дээрх бөхчүүдийг буруутай хэмээн үзсэнээ тайлбарлалаа.
Энэхүү асуудалтай холбоотойгоор Холбооны ерөнхийлөгчийн цалинг хоёр сарын хугацаанд 30 хувиар хасахаар болсон ба Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийнхийг 15, салбар зөвлөлийн гишүүдийнхийг 10 хувиар бууруулахаар шийдсэн байна.
Японы хэвлэлийнхэн сумогийн ертөнцийн шуугиант хэрэгт Монголчуудыг хэрхэн хандаж байгааг ихээхэн сонирхож байгаа гэнэ. Учир нь Монголын vндэсний бөхөд найрааны хэрэг байдаг учраас сумогийн даваа наймаалцах байдал ч Монголчуудас vvдэлтэй гэж vзэх хvмvvс байсан юм. Ялангуяа спортын чиглэлээр бичдэг Японы хэд хэдэн шар хэвлэл энэ дуулиан шуугианы үеэр даваа наймаалцсан хэрэгт Монголын том бөхчүүд төдийгүй нийт монгол бөхчүүдийг буруутгасан мэдээлэл цацаж байгаа юм. Тэд Монгол бөхчүүдийг Японоос хөөж гаргахыг уриалсан мэдээлэл ч тавьсан байна. Гэвч монголчуудыг хардах үндэслэл япончуудад байхгүй аж. Учир нь Японы мэргэжлийн сумо бөхийн даваа наймаалцах хэрэг зөвхөн энэ удаа биш XVI зуун болон Дэлхийн хоёрдугаар дайны vед ч хvчтэй сөхөгдөж байжээ. Харин баримтаар илэрсэн нь энэ удаагийнх аж. Ямар ч байсан Япон улсын олон зууны тvvхтэй сумо бөхөд анх удаа албан ёсоор илэрсэн "даваа наймаалцах" хэрэг шийдэгдэж, энэ хэрэгт холбоотой болох нь батлагдсан бөхчvvд сумо бөхийг орхиж байна. Тэдэн дунд Монголын Хакуба А.Өнөржаргал, Токvсэгава Б.Ганболд, Моконами Г.Базарсад, Коорюv Э.Мөнх-Оргил болон Хошихикари Д.Лхагваа нарын Монголын таван бөх багтлаа. Японы мэргэжлийн сумогийн тогоонд "дэндүү" их масс дарах болсон монгол бөхчүүдийн цэвэрлэгээ ийнхүү хэрэгжив бололтой. Харин манай залуус хэрэг хийгээгүй гэдгээ мэдүүлсээр байгаа аж.
Zindaa.mn Д.Сэндэр
Сэтгэгдэл ( 0 )