70.000 гаж донтны сүлжээ дэлхий нийтэд дуулиан тарилаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

Энэ дуулиант хэрэг дэлхий дахиныг цочирдуулаад байна. Европын холбоо түүхэндээ хамгийн том ижил хүйстэн, гаж донтнуудын сүлжээг илрүүлээд байгаа билээ. Ойролцоогоор 70.000 орчим донтонгууд интернет сүлжээ ашиглан бие биентэйгээ харьцдаг байжээ.  Тэд хууль бусаар хүүхдийн порно бичлэг солилцож, насанд хүрээгүй хөвгүүдийг хүчирхийлдэг байв. Амстердамд төвтэй уг сайтын эзэн нь 37 настай Эмир Иш-Гурвиц гэгч аж. Түүнийг аль хэдийн барьж саатуулаад байна. Ойрын хугацаанд түүний араас хэдэн зуун гаж донтон шоронгийн хаалга татах нь тодорхой болжээ. Тэдгээр ижил хүйстнүүдийн дотор багш, жолооч, өмгөөлөгч, оюутан гээд олон мэргэжлийн хүмүүс байгаа аж. Хамгийн хөгшин донтон нь 84 настай гэжээ. Европын холбоо, Япон, Америк улсууд болон бүх тивээс гишүүнчлэлтэй энэхүү сүлжээ хаах болсон ч үүнтэй төстэй өөр олон сүлжээ ажилласаар байгаад цагдаагийн ажилтнууд эмзэглэж байгаагаа хэвлэлийнхэнд мэдээлжээ

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top