Хьюстон ижил хүйстэн байсан уу

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 20


 Энгийн нэгний мөрөөдөж ч амжаагүй оддын амьдралаар амьдарсан ч архи, хар тамхины өмнө хүчин мөхөсдөж бүгдийг хөсөр хаясан нэрт дуучин Уитни Хьюстоны үхэл хөгжимд дуртай цөөнгүй хүний зүрхийг шархлуулаад  удаагүй байна.  Борлогдохгүй байсан цомог нь дуучныг нас барснаас хойш зарагдаад дуусч байгаа гэнэ. Түүний үхэлтэй зэрэгцэн түүний тухай сайн муу мэдээнүүд гадаад дотоодын хэвлэлийн хуудсыг дүүргэв. Хамгийн сүүлд ижил хүйстнүүдийн эрх ашгийн төлөө тэмцэгч хэмээн нэрлэгдсэн Питер Тетчелл  Уитни Хьюстоны  нас барахаас өмнөх зовлон шаналлыг ижил хүйстэн байсантай нь холбон тайлбарлав. Хьюстоныг  хар тамхинд оруулсан гэгддэг түүний нөхөр Бобби Браун тэр хоёрын гэрлэлтийг  Питер Тетчелл нүд хуурсан гэрлэлт гэж үзсэн байна.  "Ид нэрд гарч байх үе буюу 1980-аад онд Уитни ижил хүйстэнтэйгээ учирдаг байсан нь түүнд хожмын амьдралд гүн мөрөө үлдээсэн.  Тэр өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг ил болгож чадаагүйдээ зовж, шаналдаг байсан биз. Бобби Браунтай гэрлэж салсан нь амьдралыг нэгмөсөн нураасан” гэж Питер Тетчелл өгүүлжээ. 1980-аад оны үед түүний туслахаар ажиллаж байсан Робин Кроуфордыг  түүний амраг байж магадгүй гэж тааварлаж байгаа гэнэ. Хьюстоныг нас барсны дараа  Робин Кроуфорд  эмгэнэлийн зурвастаа “Би 16 настайдаа анх Уитниг хараад онцгой нэгэн гэдгийг нь ойлгосон. Түүний арьс жимснийх шиг  өнгөтэй харагдсан. Одоо түүнийг дахиад харахгүй, тэврэхгүй, инээдийг нь сонсохгүй гэхээр итгэхийн аргагүй юм” хэмээн  бичжээ. Тэр ч байтугай хэвлэлүүдэд  Хьюстоныг Робин Кроуфордтой янагийн харилцаатай байснаа нуухын тулд бие хамгаалагч нартаа нэмэлт хөлс хүртэл өгдөг байсан гэж бичих болов. Нэрт дуучны нууцлаг амьдрал ийнхүү хорвоогоос явсаных нь дараа олонд дэлгэгдэж эхэллээ. Үхсэн хүн үг хэлдэггүй гэж юутай үнэн үг вэ...

 

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top