1960-аад оны сүлээр The Stooges хамтлагийн оидер Игги Поп тайзан дээр биеэ авч явах байдлаараа олныг шуугиулдаг байлаа. Үзэгчидтэй зодолдож, шүтэн бишрэгчтэйгээ нүүр будалтын өрөөнд секс хийх гээд… Одоо тэр 61-тэй. Хар тамхиа хаяж, байнгын найз охинтой болж, чөлөөт цагаа наран шарлагын газарт өнгөрүүлэх болсон ажээ. Гэхдээ тайзан дээр нөгөө л зангаа гаргадаг хэвээрээ. Тэр яагаад ингээд байдаг вэ? Өөрөөс нь асууя.
-Игги, өнөөдөр The Stooges 30 жилийн дараа эргэн цуглах талаар яригдаж байна. Тэр үед бүх зүйл хэрхэн эхэлсэн талаар эргэн нэг дурсаач?
-Мэдээж, тэр сайхан шүү. 1967 онд бид хамтлаг байгуулах тухай яриад яг нэг жил болоод байлаа. Тэгээд 1969 онд анхны цомог маань гарсан. Тоглолтуудыг маань маш олон хүн үздэгч хэдхэн хүн ч сайхан боллоо гэдэг байсан. Тэд одоо жаахан тэнэгдүү байсан юм уу даа. Тийм л юм бол яах гэж үздэг байсан юм бол доо.
-Яагаад тэгдэг байсан гэж бодож байна?
-Бид зүгээр л цомгоо дараа нь борлуулах гэж тэгэж их дуулиан дэгдээсэн байсан юм. /инээв/. Яахав дээ, зүгэр л тэгмээр санагдаад байдаг байсан. Үзэгчдэд тэгэх нь ч сүүлдээ таалагддаг болчихсон байсан.
-Та нэг тоглолтынхоо үеэр заалнаас нэг бүсгүйг гаргаж ирээд бүжиглэхэд залуу нь тань руу баахан өндөг шидсэн гэсэн?
-Жаахан буруу ойлголт байна. Тэр бүсгүй түүнийх байгаагүй юм билээ. Тэр залуу байкер байсан. Тэгээд тоглолт болохоос өмнө зүгээр л бидэн рүү шидэх гэж өндөгнүүд авчирсан юм билээ. Тэгээд бүжиглэж байтал шидэхгүй юу. Харин дууссаных нь дараа би доошоо бууж очоод ёстой болгож өгсөн дөө.
-Энэ гэхдээ ганц удаагийн явдал биш л дээ?
-Чамтай маргалдахгүй ээ. Би галзуу юм шиг л байж. Нэг удаа надад толгойдоо 380 вольтоор цохиулчих. Тэгвэл тарх чинь зүгээр болно гэж зөвлөж байлаа. Хар тамхинаас дээр эмчилгээ гээд л… Одоо бол тэгэж туршаад үздэг байж гэж хааяа боддог шүү. /инээв/.
-Тайзны ард секс хийж байснаа шууд тайзан дээр гарч ирээд л… Тэгэхэд жинхэнэ кайф авдаг юм уу?
-Үнэхээр гайхалтай байдаг. Сэргээд л гараад ирнэ шүү дээ. Тоглолтын дундаар ч тэгэхээр сайхан шүү.
-Тэгэхээр тайзны ард хүүхэн бэлэн байсан гэж үү?
-Та намайг үг алдуулах гэж байна шүү… Бас зальтай, аан.
-Хэвлэлийнхэн таны талаар дандаа үнэнийг бичсэн гээд байдаг. Тэгвэл Дэвид Боуи та хоёрын талаар гарч байсан дуулиан үнэн үү?
-Та юу гэх гээд байгааг би сайн мэдэж байна. Боуи бол дэргэд нь байхад сайхан сэтгэгдэл төрүүлдэг хүн. Би түүнээс ихийг сурсан. Тэгээгүй бол би одоо ч нэг муу хөдөөний нэгэн хэвээрээ байх байсан болов уу. Тэр гайхалтай ч уран бүтээлч. Харин та намайг түүнтэй унтсан уу гэж асуух гээд байна аа даа. Би гей нарт гайгүй ханддаг. Гэхдээ энэ нь Боуи бид хоёрыг тийм гэж үндэслэл биш. Үгүй, үгүй, үгүй… Ингэж л хариулья даа.
-Игги, ингэхэд та одоо яагаад хамтлагаа нэгтгэх гээд байгаа юм бэ? Таньд нэр алдар, тоглолтууд хангалттай байна ш дээ?
-Зүгээр л дахиад нэг цуглаад өөрсдийгөө ямар байсан, одоо ямар байгаа гэдгээ орчин үеийнхэнд нэг харуулах гэсэн юм.
-Та хүмүүс та нарын хөгжмийг 30 жилийн өмнөх шиг ойлгохгүй байх гэж айхгүй байна уу?
-Хүмүүс ойлгохгүй байх энэ тэр нь надад огт хамаагүй. Зүгээр хамтдаа сайхан ш дээ. хэрвээ ойлгохгүй бол тэднийг би жинхэнэ тэнэгүүд гэх болно.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )