Жорж Клуни: -Би ганцаардаж байна. Тэгээд л кокаин хэрэглэчихсэн

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 20

Холливудын хамгийн царайлаг гоонь эр амьдралын нууцаасаа задалжээ. Тэрбумтан, нэрт жүжигчин, хүүхнүүдийн сэтгэлийг эзэмдэгч КЛУНИ The Hollywood Reporter сэтгүүлд өгсөн ярилцлагандаа өнгөрсөн амьдралаа там байсан гэх нь холгүй зүйлийг ярьжээ. өдгөө 50-тай тэрээр ганцаардлын өвчинд их шаналжээ. Нойргүйдэл түүнийг бас шаналгана. Хэдийгээр олон нийтийн арга хэмжээ, шоу, хүлээн авалт хэсдэг ч үдшийн 10 цаг гэхэд тэр орондоо орсон байдаг гэнэ. –Тв-гээ асаангуут л сэтгэл санаа үймрээд, хямраад эхлэдэг. Гэхдээ зурагтын чимээн дор унтах сайхан л даа. Шөнө болгон би таван удаа сэрдэг. Брэд Питт, Анжелина Жоли, Мэтт Дэймон гээд олон сайн найз нөхөд байгаа ч ганцаардаад л байна. Хүүхнүүдтэй ч жаргаж үзлээ. Болохгүй нь. Олон нийтийн газарт ч би ганцаардаад байх шиг. Азгүй харьцаа ихтэй. Тачаангуй Стейси Киблер маань ч надаас явчихлаа. Заримдаа хэтэртлээ ууна. Харин хар тамхи үнэрлэж үзээгүй. Гэхдээ кокаин нэг удаа туршчихсан хэмээн Клуни ярьжээ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top