Хөгжмийн ертөнцийн поп хатан хаан гэгддэг алтан хоолойт Уитни Хьюстон хорвоог орхиод удаагүй байгаа билээ. Түүний амьдрапын тухай мэдээллүүд хэвлэлийн хуудаснаас хуучраагүй байгаа энэ үед цомгууд нь хамгийн их гүйлгээтэй цомгоор шалгараад байгаа юм. Алдарт дуучны гэнэтийн үхэлд түүний мэргэжил нэгтнүүд, найз нөхөд нь эмгэнэл илэрхийлсээр байна. Саяхан дуучин Селин Дион “Өглөөний мэнд Америк" сонинд өгсөн ярилцлагадаа “Уитни надад хүч чадал өгдөг байлаа. Би түүн шиг болохыг хүсдэг байсан. Түүний дуунуудыг дуулж, сонсч, түүнээс үлгэр дууриал авдаг байсан. Тэр бол ганц дуу хөгжимд ч биш, загварт шинэ өнгө төрхийг бий болгож чадсан” хэмээх ярьсан байна.
Б.Сувд-Эрдэнэ
"Амралтын шуудан"
Сэтгэгдэл ( 0 )