Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Анжелина Жоли энэ жилийн Академийн шагнал гардуулах Оскарын ёслолд зочноос гадна хөтлөгчөөр оролцохоор болсон байна. Түүнтэй хамт Камерон Диаз, Хэлли Бэрри, Том Хэнкс, Том Круз нарын жүжигчид хөтлөх юм. Харин Жолигийн нөхөр Брэд Питт Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний номинацид Жорж Клунитай хамт нэр дэвшээд байгаа юм. Тэрээр саяхан “In the land of Blood and Honey” хэмээх шинэ киноны найруулагчаар ажилпасан бөгөөд саяхан Боснид киноныхоо нээлтийг хийжээ. Түүний найруулсан энэхүү кино нь Серби, Боснийн хоорондын тэмцлийг харуулсан аж.
Эх сурвалж: "Амралтын шуудан"
Сэтгэгдэл ( 0 )