Цагдаагийнхан шуурхай ажилласаны үр дүнд Брюс УИЛЛИСИЙН охин Румерийн Лос-Анжелес дэхь гэрийг ухсан хулгайчийг илрүүлжээ. Азаар бүсгүйн биед ямар нэгэн аюул учраагүй байна. Тэр өдрийн өглөө 23 настай Румер Уиллис ээж Деми Мурыгаа эргэхээр эмнэлэг рүү явсан байжээ. Харин гэртээ эргэж ирээд хашаа болон гэрийнх нь хаалганы цоож эвдэрсэн байхыг мэдсэн аж. Засвар хийлгэж байсан байшинд нь хулгайч эрс мужааны багаж хэрэглэн эвдэж оржээ. Одоогоор хохирлыг 10,000 доллар хэмээн үнэлсэн байна. Дээрэм хийсэн гэх 18-22 дөрвөн этгээдийг баривчлаад байна.
Бэлтгэсэн Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )