-Сайн кино хийхгүй бол ичгүүртэй юм аа хэмээн үзэгчид хоорондоо ярилцана. Анжелинагийн найруулагчийн гараа амжилтгүй эхэлж байна. Белградад болсон шинэ киноных нь нээлтэнд ердөө 12-хон ирсэн бөгөөд кино дуустал ихэнх нь заалыг орхин оджээ. Mondо сонин –Энэ бол хайр дурлалын тухай кино биш байна хэмээн бичжээ. Кино нь Босни, Герцеговинагийн иргэний дайны тухай өгүүлэх бөгөөд мусульман хоригдол бүсгүй Алигийн хувь заяаг харуулдаг байна. Бүсгүйг хорихын серб хамгаалагчид хүчирхийлэх бөгөөд тэдний нэг нь дайн эхлэхээс өмнө болзож байсан бүсгүй нь болохыг танина... Босни, Герцеговинад ийм төрлийн кинонд өөр өөр өнцгөөс ханддаг. Сербэд бол ийм сэдэвтэй киног огт үзүүлэхгүй. Үүнтэй холбоотой Палас хэмээх кино театрын эзэн Владимир Левар уг бүтээлийг “хог” гэсэн бол мусульманчууд ам сайтай байгаа ажээ.
Бэлтгэсэн Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )