Шоу-бизнест үсрэлт, уналт гэж заавал байдаг. Түүний тод жишээ бол яахын аргагүй Уитнигийн амьдрал юм. Харин өдгөө тэр алдартай бүсгүйн амьдарч байсан байшинг хүссэн хүнд нь зарахаар болоод байна. Уитни Хьюстон, Бобби Браун нар салах хүртлээ энэ байшинд амьдарч байжээ. Нью-Жерсигийн Мендэмд орших энэ хаус нь таван унтлагын өрөөтэй бөгөөд үнэ нь $1,75 сая гэнэ. Гэхдээ анхны үнэ нь $2,5 сая байсан ч ийнхүү ханш нь навс унаад байгаа ажээ. Гэсэн хэдий ч одоо болтол хангалттай үнэ хэлэх, эсвэл сонирхох хүн гарч ирээгүй байгаа юм. Магадгүй дуулиант эздийнх нь нэр хүнд, үхэлтэй нь ч холбоотой байж болох гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )