Британийн загвар зохион бүтээгч Робин Коулс олны анхаарлыг татахын тулд найман сартай жирэмсэн загвар өмсөгчийг загварын үзүүлбэрийн үеэр тайзан дээр нүцгэн гаргажээ.
Энэхүү үйлдлээрээ Робин Коулс санасандаа хүрч, олны анхаарлыг татаж чадсан байна. “White Rabbit” студид болсон Робин Коулсын загварын шоунд мөн анорекстой бүсгүйчүүд болон мяраалаг бүсгүйчүүд ч чармай нүцгэлэн загвар үзүүлжээ.
Тэд бүгдээрээ Робин Коулсын шинэ загварын малгайг олонд хүргэх үүрэг хүлээсэн юм байна. Шоуны дараа Робин Коулс сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Би олны танил болж амжаагүй тул аль болох л олон хүний анхаарал татах ёстой гэж бодсон. Тиймээс биеийн янз бүрийн харьцаатай загвар өмсөгчдийг шоундаа урьсан.
Тарган, туранхай бүр жирэмсэн байх эсэх нь малгай өмсөхөд хамааралгүй. Тиймээс л би ийм шийдэлд хүрсэн. Одоо миний тархинд шинэ, шинэ тэнэг гэмээр санаанууд эргэлдээд байгаа. Тэднийг мөн хэрэгжүүлнэ” хэмээн ярьсан байна.
Б.СИЙЛЭН
Unen.mn
Сэтгэгдэл ( 0 )