Эрик Зентнер 30 насандаа хорвоог орхив. Хоёрхон сарын өмнө 30 насны төрсөн өдрөө тэмдэглэж байсан Америкийн нэрт модель Эрик ЗЕНТЕР өнгөрсөн амралтын өдөр Санта-Барбара хотоос холгүйхэн бусдын гарт хөнөөгдсөн байхыг нь олжээ. Эрик сүүлийн жилүүдэд Versace, H&M, Nike, Bacardi, K-Swiss, JC Jeans, Louis Vuitton, Marc Jacobs, Gucci, Ed Hardy зэрэг дэлхийд зартай брэндүүдтэй хамтран ажиллаж байсан юм. Мөн түүний зураг Teen Vogue, Esquire, Elle, Dazed and Confused, Playboy, Instyle, Cosmopolitan, Seventeen, Details болон Another Man зэрэг сэтгүүлийн чимэг байлаа. Хамгийн сүүлд тэрээр No Doubt болон Thunder From Heaven мөн Кэти Перригийн «Hot N Cold» зэрэг клипэнд тоглоод байсан. Мөн тэрээр гранж-металл стилийн олон ч хамтлагт гитарчин байсан нэгэн. Одогооор цагдаагийн яагаад энэхүү замын аллага болов гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан таамгаар тэр Сакраментод байх ээж рүүгээ явж байгаад замдаа шатахуун дуусахад зам хөндлөн гарах үед энэ осол болсон байх гэж үзэж байгаа аж. Харин хэргийн эзэн жолооч хэргийн газраас зугатан нуугдсан гэж үзжээ.
Р.Слава Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )