Холливуд гэж вэ гэдэг асуултынхаа хариуг та эндээс аваарай...
- Холливуд- Hollywood гэдэг нь Калифорни мужийн Лос-Анджелес хотын баруун умард хэсэгт орших дүүрэг
- энэ дүүрэгт олон тооны кино студи үйл ажиллагаагаа явуулж, нэртэй одод амьдардаг
- Холливуд нь Вайн-стрит дэхь оддын алдарын таван хошуу бүхий 2600 гаруй одоороо алдартай
- мөн Америкийн киноиндустрийн бэлэгдэл болсон “Холливуд” гэсэн үг нь алдартай
- Вестсайд-д нь Paramount Pictures-ийн зургийн талбай оршино
- Холливудад түүх өгүүлэх олон кино театр бий
- шөнийн амьдрал, аялал жуулчлалд таатай орчин
- 2006 оноос Холливудын хууль ёсны хилийн зурвастай болжээ
- хилийн зүүн зүгт Беверли Хиллз, Баруун Холливуд, өмнө зүгт Малхолланд Драйв, Каньон, Кахуенга, Бархам, Бербанк, Глендейл харин хойд зүгт Мелроуз, баруун зүгт Голден Стэйт, Гиперион оршино
- мөн энэ дүүрэгт Гриффит, Лос Фелиц багтана
- Лос Фелицийн хүн ам нь 167.664
- Жонни Грант 2008 он хүртэл тус хотын мэр байсан
- 1870 он хүртэл хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлдэг нутаг байжээ
- “Холливуд” гэдэг нэрийг анх Гобарт Жонстоун Уитли өгчээ
- 1886 онд тэрээр эхнэрийнхээ хамт энд бал сараа өнгөрүүлж байв
- 1900 он гэхэд энэ суурин шуудантай, сонинтой, кочид буудалтай, захтай, хүн ам нь 500-д хүрээд байжээ
- тухайн үед Лос-Анжелест 100 000 хүн амьдардаг байв
- 1902 онд анхны томд тооцогдох зочид буудлыг Г.Дж.Уитли нээжээ
- мөн түүний компани орон сууцны Оушен Вью Трэкт /Ocean View Tract/ кварталын суурийг тавьсан
- 1904 онд Лос-Анжелесээс Холливуд хүрэл троллейбустай болсон
- 1906 онд “Өмнөд Калифорни дахь дээрэм” хэмээх киноны зураг авалтыг Холливудад хийжээ
- Лос-Анжелесийн газар нутагт байгуулагдсан анхны кино компани бол Selig Polyscope Company
- харин Холливудад хамгийн анхны студийг Кентавр кино компани байгуулж вестерн кино хийхээр төлөвлөж байлаа
- 1911 онд тэд стидиэ Нестор хэмээн нэрлэв
- харин өдгөө Hollywood Digital Laboratory болон өргөжжээ
- Холливудад хийсэн хамгийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бол “Индиан бүсгүйн нөхөр” /1914 он/
- найруулагчаар нь Сесил Б. Де Милль, Оскар Апфел нар ажиллажээ
- тэд өмнө нь Лос-Анжелест “Үдшийн бүрийнхийгээс үүр цайх хүртэл” /1913/, “Тэнгисийн чоно” /1913/ зэрэг кино хийгээд байжээ
- өдгөө дэлхийд зартай "Paramount”, “Warner Bros.”, “RKO Pictures”, “Columbia” хэмээх дөрвөн кино компани тухайн үедээ жижигхэн студи байлаа
- 1920 он гэхэд Холливуд нь дэлхий дахинд Америкийн кино үйлдвэрлэлийн төв гэдгээрээ танигдаад байв
- 1947.01.22-нд Баруунд хамгийн анхны телевизиийн сувгийн цацалтын ажил эхэлсэн
- 1950-аад оны эхээр Лос-Анжелесээс Холливуд Боул, Кагуэнга Пасс, Сан-Фернандо хүрсэн алдарт автомагистраль байгуулагдлаа
- Capitol Records-ийн алдарт барилга Вайн-стритэд 1956 онд баригдаж дууссан
- алдарын таван хошуу бүхий одыг 1958 оноос бий болгосон
- анхны алдрын одын эзэн нь Жоан Вудвард
- 1999 онд Холливуд метрополитен болов
- алдарт “Кодак” театр 2001 онд нээлтээ хийсэн
- эхэндээ зочид буудал байгаад одоо энэ театрт Оскар гардуулдаг болжээ
- Paramount Pictures нь Холливудын нөлөө бүхий студи
- NBC Radio City Studios-ээс гаралтай KNBC суваг 1962 онд энд иржээ
- KTTV суваг 1996 онд нээлтээ хийсэн
- KABC-TV болон ABC Television Center 2000 онд Глендейлд нээгдсэн
- Холливудын бичил дүүргүүд:
- Beachwood Canyon
- Cahuenga Pass
- Hollywood Downtown/Civic area
- Hollywood Hills
- Hollywood Heights
- Laurel Canyon
- Mount Olympus
- Nichols Canyon
- Outpost Estates
- Sunset Hills
- East Hollywood
- Little Armenia
- Thai Town
- Virgil Village
- Melrose District
- Melrose Hill
- Sierra Vista
- Spaulding Square
- Yucca Corridor
Түүхэн дурсгалт газар:
Үүргэвчгүй аяллын хөтөч Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )