Жүжигчин бүсгүй тэрбумтан бойфренд Арпад Буссоноосоо бие давхар болжээ. Өдгөө 41-тэй Ума гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаадаа хязгааргүй баяртай байгаа гэдгээ нуусангүй. Шинэ хүн нь ирэх зун төрнө. Энэ талаарх мэдээллийг түүний хэвлэлийн төлөөлөгч People сэтгүүлээр уламжлан нотложээ. Ума Турман нь экс нөхөр Итан Хоукоос 13 настай Майя Рэй болон 10-тай Левон Роан гэх хоёр хүүтэй ажээ. Харин Турман, Буссон нар 2007 оноос болзож эхэлсэн юм.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )