Онигоо гэж онигоо: Нусаа бөөрөнхийлж байгаад хоолонд нь хийцэн.

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

Залуу яруу найрагчдын тэмцээн. Шүүгч:

-Чи надад Пушкинийг санагдуулчихлаа!

-Яасан? Тийм сайн байна уу?

-Үгүй ээ, буудчихмаар муу байна!

------------------------------

 

Нэр: Эмэгтэй хүн

Тэмдэглэгээ: Fm

Анх нээсэн хүн: Адам

Хувийн жин: Дундаж нь 60 кг. Зарим нэгдлүүд нь 40-120 кг.

Физик шинж чанар: Ихэнхдээ уян зөөлөн. Буруу харьцвал тэр чигээрээ хатуурах нь буй. Бага температурт буцална. Амархан хөрнө.

Химийн шинж чанар: Au, Ag, Pt зэрэг үнэт мөталлуудтай нэгдэх дуртай. Үнэт чулуутай мөн адил. Гэнэт дэлбэрэх аюултай. Этилийн спиртэд амархан ханадаг. Зарим шинж чанар нь шөнийн цагаар идэвхждэг.

Хэрэглэх салбар: Гоёл чимэглэл, үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ. Хир буртаг арилгах чадвар сайн. Нийтийн болон гэрийн хоолны салбарт эрэлт ихтэй. Хүний биеийн ядаргааг арилгаж стресс тайлна, буруу хэрэглэвэл эсрэг үйлчилгээтэй.

Өнгөний хувирал: Хэрвээ тайван байдал нь алдагдсан, тэсрэхийн өмнөхөн, эсвэл дэргэд нь ижил төрлийн илүү чанартай элемент байвал улаан ягаан болж хувирна.

Аюулгүй ажиллагаа: Буруу эдэлж буруу харьцвал орчин тойрондоо аюултай. Нэг хүнд нэг л загвар байх ёстой. Хэрвээ олон загвар зэрэг хэрэглэх бол бие биетэйгээ харших тул тус тусад нь хадгална.

-------------------------------------

 

-Ээж ээ, манай муур суултуурын ус уугаад байна.

-Суултуурын ус элдэв амт үнэр байхгүй, зүгээр ш дээ.

-Та яаж мэдсэн юм бэ???

-----------------------------

 

Анч ноход:

-Би эзэнтэйгээ нэг удаа анд явж байсан чинь гэнэтхэн өөдөөс баавгай гараад ирдэг байгаа. Тэгсэн чинь манай эзэн гэртээ сумаа мартчихаж. Тэгэхээр нь би түүн рүү дайрлаа даа…

-Чи ямар мундаг юм бэ?

-Мундаг ч гэж дээ, сумаа мартчихсан гэхээр нь л уур хүрээд…

-----------------------------

 

Цэцэрлэгийн хүү:

-Ээж ээ, намайг өнөөдөр Саша зодоод.

-Миний хүү өөдөөс нь зодолдоогүй биз?

-Үгүй ээ, зүгээр л таны хэлдэгээр “чимээгүй өшөө” авсан.

-Яаж?

-Нусаа бөөрөнхийлж байгаад нууцаар хоолонд нь хийчихсэн.

-----------------------------

 

Лорд Бэкингем парламентийн хуралдаан дээр “Английн бүх эмэгтэйчүүд биеэ үнэлэгч” гэсэн утгатай үг хэлжээ. Орой нь лорд гэртээ ирэв. Эхнэр нь:

-Лорд та өнөөдөр хуралдаан дээр үг хэлээ юу?

-Тийм ээ.

-Английн бүх эмэгтэйчүүдийг биеэ үнэлэгч гээ юу?

-Тийм ээ.

-Бүх эмэгтэйчүүд гэхээр би ч гэсэн түүний тоонд орох уу?

-Орно оо.

-Та тэгээд намайг биеэ үнэлэгч гэж байгаа юм уу?

-Тийм ээ.

-Тэгвэл та намайг хэдээр үнэлэх вэ?

-5 фунт.

-Ийм хямдхан уу?

-Тэр! Биеэ үнэлж л байгаа биз дээ

---------------------------------

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top