Сонжоо: Хүүхнүүдэд дутагддаг зүйлс

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 06

/эрчүүдийн бодлоор…/

-Машин жолооны ард байгаа эмэгтэй бол хамгийн аюултай “амьд бөмбөг” юм.

-Утсаар чалчих. Зөвхөн эмэгтэй хүнь утсаар хоёр цаг хэнтэй ч хамаагүй буу халж хов жив ярьж чаддаг. Магадгүй ярьсныхаа дараа “-Өө, дугаар андуураад баахан ярьсан байна ш дээ” гэж магадгүй л юм.

-Үнэт эдлэл. “-Батаа эхнэртэй булган шуба авч өгчээ”, “-Алимаа алмаазан шигтгээтэй бөгжтэй болж”, “Туяа 500.000-аар гутал авч” гэсээр байтал та тэднийг нь хараагүй хэрнээ танил болчихно.

-Уруулын будаг. Бүсгүйчүүд амьдралынхаа туршид эрчүүд бидэнд таалагдах гэж гурван кг уруулын будаг иддэг.

-Туралт. Та ажлаа тараад ядарсан өлссөн амьтан гэртээ ирлээ. Гэтэл хөргөгчинд гурван лууван, ногооны салат, сүү байна. Эхнэр чинь тэгтэл “-Хайрт минь би турж байгаа. Чи ч бас туршаад үз л дээ” гэх бий вий.

-Хоол. Хоол хийж чаддаггүй эмэгтэй нөхрөө удахгүй алдана

-Толь. Түүнд дэгжин даашинз авч өгөөд тольгүй өрөөнд оруулаад цоожлоод үз дээ.

-Зурхай, мэргэ төлөг. Бүсгүйчүүд л сонинд гарсан зурхайны дагуу танилцахад итгэдэг.

-“Савангийн дуурь”. Эр хүн та 348 ангитай сериалийг тасралтгүй үзэж чадах уу? Тэгвэл эхнэрт чинь ийм их чадвар, эрч хүч байна.

-Гомдоолт. Тэд үргэлж л ямар нэгэн гомдчих юм эрж хайж байдаг.

-Найз бүсгүй. Найзтайгаа кафед, интернетэд эсвэл утсаар чалчих нь эмэгтэй хүний амьд яваагийн бас нэг зорилго.

-Айх. Жоом бүр ялаа хүртэл түүнийг зүрхийг авчих шахна.

-Хадам. Сайн бараа заавал “дагавартай” байдгийг тэд сайн мэднэ. Тэгвэл сайхан хань ээжтэйгээ ирнэ гэдэг тэдэнд “зугаатай” зүйл.

-Заль. Нэгэн хятадын суутан “-Эмэгтэйчүүд могой шиг зальтай” хэмээсэн байдаг. Гэтэл тэрээр бодож байснаа “-Түүнээс ч илүү юм байна” гэжээ.

-Шопинг. Эрчүүд минь энэ хүслийг нь биелүүлснээр та амьдралдаа хэд хэдэн удаа одон гардах байх шүү.

-Инээмсэглэл. Үүнээс өөр гайхалтай зүйл хорвоо дээр байдаг гэж үү?

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top