Уул уурхайн баялгийнхаа хүчээр дэлхийд гайхагдаж эхэлсэн монголчууд бид хэл усандаа анхаарахаас өөр аргагүй боллоо. Арабын орнууд би баян гээд ирсэн гийчин болгоноо, бизнесийн хамтрагчаа арабаар ярихыг тулгадаггүйтэй адил бид дэлхийтэй ярилцахын тулд нэн түрүүнд англи, хятад хоёр хэлийг эзэмших хэрэгцээ үүслээ. Энэ хэрэгцээг хангахын төлөө Монголын овоо хэдэн их дээд сургуулиуд, сургалтын төвүүд ажиллаж байгаа ч барилаа арай л олж амжихгүй байна. Харин зарим сургалтын төвүүд сургалтын онцгой хэлбэрийг гаргаж ирснээрээ англи хэлийг богино хугацаанд яршиг төвөг багатай сурах боломжийг бүрдүүлж эхэлсэн нь сайшаалтай. Үүний нэг нь "Доктор Инглиш" хэмээх англи хэлний төрөлжсөн сургууль. Тус сургууль “Галзуу хурд” нэртэй англи хэлний эрчимжүүлсэн бүтэн вакум сургалтаараа монголчуудыг байлдан дагуулж байна. “Галзуу хурд” яадаг вэ гэхээр, өглөө 9 цагаас 16 цаг хүртэл бүтэн найман цаг англи хэлний яриа, авиа зүй, дүрмийн хичээлээр гадаад, монгол багш нар нийлээд “нүднэ”. Долоо хоногийн зургаан өдөр ингэж хичээллээд бусад цагт даалгавраар шахаад ирэхээр ямар ч тэнэг хүний тархинд англи хэл зүгээр л өөрөө ороод суучихдаг байна. Гадаад явж англи хэл сурахад доод тал нь 5000 доллар зарцуулна аа даа. Тэгвэл Докторт сард 290.000 төгрөг төлөөд “Галзуу хурд”-аар англи хэл сурах боломж байна. Өдрийнх нь хоол, ном сурах бичгийг нь сургууль өөрөө даадаг юм гэнэ. Бусдыг нь та 91236666, 96613303 утсаар асууж мэдээрэй.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )