Адам Сандлер хамгийн муу киночноор “шалгарлаа”

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 03

Холливудын инээдмийн жүжигчин Адам Сандлерын хийсэн “Жэк, Жилл хоёр" киног энэ жилийн хамгийн муу киногоор мэргэжилтнүүд санал нэгтэй нэрлэв. Хамгийн шилдэг киног шалгаруулдаг Оскарын наадмын маргааш нь болдог уламжлалтай Раццигийн шагнал гардуулах ёслолд тус кино 12 номинацид нэр дэвшсэнээс 11-д нь “ялжээ”. Адам Сандлерын хийсэн хоёр ч кино өмнө нь Раццид “өндөр амжилт үзүүлж’ “Зүгээр л үүнтэй яв" хэмээх кино нь тав, “Од болох гэж төрсөн" кино нь зургаан номинацад тэргүүлж байсан удаатай. Тэрээр 2011 оны шинэхэн бүтээл болох "Жэк, Жил хоёр" кинондоо өөрөө эрэгтэй, эмэгтэй хоёр дүр бүтээсэн бөгөөд Кэти Холмес, Ал Пачино нарын Холливудын алдартай жүжигчид ч хамтран тоглосон юм. Раццигийн наадамд өнгөрсөн жилийн хит киноны нэг “Хиртэлт”-ийн дөрөвдүгээр анги найман номинацид нэр дэвшсэнээс тус кинонд тоглосон Тэйлор Лотнер хамгийн муу жүжигчний шагнал авчээ.

 

Эх сурвалж: "Амралтын шуудан" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top