Дэлхийн поп хөгжмийн түүхэнд домог болон үлдсэн алдарт дуучин Уитни Хьюстоны амьдралын тухай кино хийх гэж байгаа гэнэ. Энэхүү кино багийнхан Хьюстоны дүрд хэд хэдэн хүнийг товлоод байгаа бөгөөд Женнифер Хадсон, Вивика Фокс, Жордан Спаркс нарын жүжигчид багтаж байгаа гэнэ. Мөн энэхүү кинонд Хьюстоны дүрд хамгийн тохирох хүнээр тэд дуучин Рианнаг нэрлээд байгаа юм. Дуучин Рианна ч мөн Уитнигийн дүрд тоглохыг үнэхээр их хүсч байгаа тухайгаа саяхны нэгэн ярилцлагадаа дурдсан байна. Харин кино шүүмжлэгчдийн олонх нь 1997 онд Хьюстонтой хамтран “Үнсгэлжин" кинонд тоглож байсан жүжигчин Брэнди Норвүүдийг энэ дүрд яг тохирно хэмээн үзэж байгаа аж.
Эх сурвалж: “Амралтын шуудан”
Сэтгэгдэл ( 0 )