Бен Аффлек, Женнифер Гарнер нар өнгөрсөн даваа гаригт гурав дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэлээ. Алдарт хос маань зургаан настай Уайлет, гурван настай Серафин хэмээх хоёр охинтой билээ. Харин тэдний анхны хүү төрж долоон жил хамтдаа амьдарч байгаа аав, ээждээ аз жаргал бэлэглэсэн байна. Тэд хүүдээ Самуэл Гарнер Аффлөк хэмээх нэр хайрлажээ. Бен Аффлек энэ тухайгаа Фэйсбүүкээрээ дамжуулан мэдээлсэн юм. Тэрээр өмнө ийм төрлийн нийгмийн сүлжээнд нэгдээгүй байсан бөгөөд хүүхдээ төрснийг мэдээлэх гэж Фэйсбүүкт нэгдсэн байна.
Эх сурвалж: “Амралтын шуудан”
Сэтгэгдэл ( 0 )