Дуучин Кайли Миноуг дараагийн цомогтоо одуудтай хамтран дуулсан дуэт дуунуудаа оруулахаар төлөвлөж байгаа аж. Тэдний дунд түүний дүү Данни Миноуг байгаа юм байна. Одоо 43 настай дуучин маань өөрийн шинэ цомгийн талаар ярихдаа энэхүү цомогтоо хуучин хит дуунуудынхаа шинэчлэгдсэн хувилбарыг оруулах бөгөөд ирэх онд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. Мөн тэрээр энэ жил хөгжмийн ертөнцөд орж ирсэн 25 жилийнхээ ойг тэмдэглэх гэнэ.
Эх сурвалж: “Амралтын шуудан”
Сэтгэгдэл ( 0 )