поп-од Кэти ПЕРРИГ хаясанаасаа хойш британийн инээдмийн жүжигчин Расселл БРЭНД шинэ хайр дурлал хайсаар байсан. Тэр дараагийн амрагаа олжээ. Рассел бол улаан йогчин. Тэр нь залууд хүүхэн урхидах “хэрэгсэл” нь болдог гэлтэй. Харин залуу өдгөө 25-настай мексикийн жүжигчин Ориела Меделлин Амиейро гэх бүсгүйтэй болздог болжээ. Ориела нь мэргэжлийнхээ зэрэгцээ “ню” стилийн зураг зурж ойролцоогоор $8000-аар худалдаад сурчихсан нэгэн ажээ. Брэнд ч удахгүй нэг зургийнх нь модель болох гэнэ. Тэднийг хамт байгааг анх Баруун Холливудын Crystalarium хэмээх дэлгүүрээс гарч байхад зургийг нь авчээ.
Сэтгэгдэл ( 0 )