Хятадын эмч нар нэгэн эмэгтэйн уушгинд 44 жил болсон халууны шилийг хэрхэн аюулгүй гаргаж авах вэ хэмээн толгой гашилгаж байна. Хунан мужийн эмч нарын хэлж байгаагаар хоёр инчийн урттай тус халууны шил Лиу хэмээх өвчтний уушгин дотроос илэрсэн гэнэ. Лиу 12 настай байхдаа уг халууны шилийг санамсаргүй байдлаар залгисан бөгөөд гэрийнхэн нь ямар нэгэн асуудал үүсгэж, зовиурлаагүй учир тоолгүй орхисон байна.
Халууны шил одооноос эхэлж, эмэгтэйн биед таагүйгээр нөлөөлж, бага зэрэг зовиурлах болсон бөгөөд хэрэв хагарах аваас доторхи мөнгөн ус тархаж, амь насаа алдахад хүргэх учраас эмч нар санаа ихэд зовж байгаа аж.
О.Удвал
www.UNEN.mn сайт
Сэтгэгдэл ( 0 )