Энэтхэгийн Чандагар хотноо өчигдөр эсэргүүцлийн жагсаал болов. Хинди үндэстний төлөө хөдөлгөөнийхөн Оскарын шагналт найруулагч Кэфрин Биглоугийн хийж буй Осама Бин Ладений тухай киног эсэргүүцжээ. Пакистан Улс нутаг дэвсгэр дээрээ зураг авапт хийхийг хориглосон тул киноны баг Чандагар хотыг Пакистан болгон зураг авахаар ирсэн нь хотын оршин суугчдын дургүйцлийг хүргэсэн байна. “Пакистаны далбааг манай улсад мандуулан зураг авахыг бид хэрхэвч зөвшөөрөхгүй. Энэтхэг бол Пакистан биш” хэмээн хөдөлгөөнийхөн мэдэгджээ. Найруулагч Кэфрин өмнө нь Иракийн тухай киногоороо Оскарын шагнал хүртэж байсан юм. Харин одоо түүний хийж буй Бин Ладений тухай кино энэ оны сүүлээр дэлгэцэнд гарна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )