Л.В.Бетховены амь насыг хєнєєсєн үү...

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 07

Венийн Их сургуулийн судлаачид хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенд хувийн эмч нь санамсаргvй гэх байдлаар нойрсуулах эм өгснөөр амиа алдсан хэмээн нотлохыг оролдож байна. Европын зарим эх сурвалжууд ч vvнтэй ижил байр суурьтай байгаа аж. Нас барахынхаа өмнө буюу 1827 онд хөгжмийн зохиолч маш хvндээр өвчлөөд байсан гэдэг. Эрдэмтэд тvvний vснээс хортой металлын элемент илрvvvлж байсан бол хоёр жилийн өмнө ясны зарим хэсэгт ч ийм төрлийн бодис байгааг нотолсон билээ. Тvvнийг 57 настайд нь хордуулсан болохыг ч тогтоогоод байна.

Тэгвэл Вений шvvх эмнэлгийн шинжээч Кристиан Рейтерийн vзэж байгаагаар Бетховенийг нас бараад сар болж байхад шинжээч эмч нар задлан шинжилгээ хийсэн ажээ. Хөгжмийн зохиолчийн vсийг лавшруулан судлах явцад тухайн vед тvvний эмч байсан Андреас Ваврухын нас барахаас хэдэн сарын өмнөөс хорын хэмжээ биед маш хурдацтай тархаж байсан гэдэг дvгнэлт vнэн зөв болох нь ч тогтоогдов. Ингээд vхлийн тунгаар хийгдэж байсан гэх бодис сvvлдээ муугаар нөлөөлөх болж энэ нь хvндэрсээр амь насаа алдахад хvргэсэн гэжээ. Гэхдээ эмчийн хувьд өвчтөнөө элэгний хvнд хэлбэрийн vрэвсэлтэй гэдгийг тухайн vед мэдэхгvйгээр эмчилгээгээ хийж байсан гэж vзэж байгаа. Учир нь 1827 03.26-нд хийсэн задлан шинжилгээгээр эмч нар Бетховенийг элэгний болон шулуун гэдэсний церрозтой байсныг мэджээ. Рейтерийн баталж байгаагаар эмч Ваврух өвдөлтийг намдаахын тулд нэг биш удаа гэдсэнд пункц, шарханд нь хvчтэй тун бvхий компресс хийж байсан аж. Ингэхдээ Ваврухын хийж байсан тариа нь хvнийг хурдан биш, удаанаар алах тунгаар хийгдэж байснаас хэдэн сарын дотор хөгжмийн зохиолчийн элгийг ажиллагаагvй болгох vндэс болсон байна. Мөн vсэнд хийсэн шижилгээгээр ийм төрлийн тариаг тvvнд 1826.12.05-1927.02.27-ны хооронд дөрвөн удаа хийсэн нь vхлийн гол шалтгаан хэмээн шинжээч эмч Рейтер vзэж байна.

2005 онд Иллинойс мужийн Аргонны vндэсний лабораторийн мэргэжилтнvvд тусгай зориулалтын рентген аппаратаар Бетховены гавлын ясыг судлан vзжээ. Ингэхдээ тэд энэхvv хорт металл байх хэмжээнээсээ 100 дахин илvv хэмжээтэйгээр тvvний биед байсныг илрvvлсэн байна. Иймдээ ч их тунгаар хордсон суут хөгжмийн зохиолч маань насан эцэс болох vедээ сонсголгvй болж, хараа нь муудан хvнтэй ч юм ярьж чадахаа болиод байсан гэдэг. 

Бэлтгэсэн Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top