Хамгийн хамгийн...

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 07

10. Хуй салхи нь галт тэргийг ч дээш өргөн чулуудах хүчтэй. Асар богино хугацаанд vvсэх хуй салхи нь хvчирхэгээр эргэлдэхдээ бvхнийг  агаарт хийсгэж орхидог. Тэгвэл 1995-1998 онд болсон 33 удаагийн хуй салхи нь дэлхийн дээд рекордын эзэнд тооцогддог.

 

09. Цаг уурын тvvхэнд хамгийн их халуун болох +58 хэм нь 1922.09.13-нд Ливийн Эль Азизия хэмээн газарт бvртгэгджээ. Тэгвэл хамгийн хvйтэн хэм нь -89. Энэ vзvvлэлтийг 1983.07.21-нд Антарктидын эрдэм шинжилгээний Дорнод станцад бvртгэгдсэн байна. Харин хvн амьдардаг хамгийн хvйтэн нутаг бол дөрвөн мянган хvн амтай Якут . Тэнд агаарын хэм -68 болтлоо буурдаг байна.

 

08. Дэлхийн гадаргуун 20%-ийг эзгvй цөл эзэлдэг.

 

07. Өндөрлөг газарт амьдардаг улс тvмэн хоол хvнсээ бэлтгэн, хийж идэхэд багагvй саадтай тулгардаг. Эверестэд хоол унд хийж идье гэвэл багагvй тэвчээр шаардагддаг. Тэнд ус 70 хэмд буцалдаг.

 

06. Канзас мужийн Вичита хотын иргэд 2001 оны найман сард хулуугаар бороо орсоны учрыг өнөөг хvртэл олоогvй байна. 30 см-ын урттай хулууны навч Канзасын өмнөд хэсэгт хоёр хоног тэнгэрээс унажээ. Асар том нутагт энэ бороо орсон байдаг. Цаг уурчдын мэдээлж байгаагаар торнадо нь элдэв зvйлийг агаарт цацсанаас ийнхvv бороо болон эргэж газарт буудаг гэнэ.  

05. Хамгийн өндөр, бас томд тооцогддог усан хуй салхи 1898.05.16-нд болжээ. Австралийн Өмнөд Уэльсийн Идена хотод энэ vзэгдэл болсон байна. Тvvний өндөр нь 1528 метр байсан бол радиус нь гурван метр байсан.

 

04. Бамбалзуур намаг хамгийн хурдан нvvсэн тохиолдол бас байна. Энэхvv хурдан нvvлтийг ХХ зууны эхээр бvртгэжээ. Ирландын Каст Лер хотын ойролцоох томоохон хэмжээний намаг нэгхэн хоногийн дотор 1000 метр газарт нvvн шилжсэн нь гайхалтай vзэгдэл хэмээн vздэг байна.

 

03. Сэмжин vvл ихэнхдээ 8250 метрийн өндөрт байдаг. Тэгвэл ийм төрлийн нэгэн vvл 240.000 метрт “нисч” байхыг шинжээчид тогтоож байсан гэдэг.

 

02. Харин хамгийн том зэрэглээ 1913 онд Арктикт vvсчээ. Фата Морган хэмээх уг зэрэглээ өргөрөгийн 120 хэмийг бараг бvхэлд нь хамарч байсан аж. Тэгвэл 1939 онд Исландын Спайфедльс Йокуль /1437 метр өндөр/ ууланд үүссэн зэрэглээ 563 км газар нутгийг хамарч байв.

 

01. Хамгийн урт vргэлжилдэг цуурай Ирландад бий. Хэрвээ та Лох-Лейн нуурын дэргэдэх Каррантуилла уулын орой дээр гараад хамаг чангаараа орилох юм бол таны дуу хоолой 100 удаа давтагдан цуурайтах болно.   

Бэлтгэсэн Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top