Америк цагдаа хахууль гэж огт мэддэггүй

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 09

1. Америкийн мужуудийн цагдаaгийн байгууллага огт адилгүй. Муж болгон өөр өөрийн гэсэн онцлогтой, нэр устай, удирдлагын систем нь өөр, бүтэц нь ялгаатай.

 

2. Жилийн дундаж цалин нь 40.000 ам.доллар. Ажилласан жилээс хамааран энэ орлого өснө.

 

3. Цагдаагийн офицер эрхийнхээ дагуу эхний гурван жилд 20 хоног амрана. Дөрөв дэх жилээс нь эхлэн 26 хоног болдог. Амрах эрх нь ажилласан жилээсээ шалтгаалан олгогдоно.

4. Ойролцоогоор 90% нь тэтгэвэрт гарахдаа офицер эсвэл мөрдөгч цолтой халагддаг. Ажилласан жил болон хийсэн гавьяагаараа цол нэмнэ.


5. Ажлын байраа өөр хэсэгт сольсон тохиолдолд өмнөх албан тушаалаа алддаг. Зүгээр офицероос эхлэнэ.

 

6. Америк цагдаад хахууль өгөхийг оролдвол шууд шоронд орно. Цагдаа авилга авна гэсэн ойлголт байдаггүй.


7. Хэргийн газар дээр цагдаа байцаалт авах эрхгүй. Цагдааг хуурахгүй байх мөн өмгөөлөгч авахыг нь сануулна.

 

8. Онцгой ажил үүргийн шаардлагаар хөндлөнгийн хүнээс тээврийн хэрэгслийг нь авч ашиглах эрхтэй.


9. Сэжигтэн өмгөөлөгчид хөлсийг нь бэлнээр төлнө. Харин цагдаа өмгөөлөгчийг шүүхийн танхимд л анх удаа харна.


10. Гэр бүлийн хос нэг хэсэгт ажиллаж болохгүй. Болзошгүй аюулаас сэрэмжилж байгаа хэрэг. 

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top