Жил тойрон шуугисан АТГ ын дарга, удирдлагуудад холбогдох хэрэг Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдэгдэж Ч.Сангарагчаад хоёр жил дөрвөн сарын хорих ял, харин дэд дарга, гүйцэтгэх албаны дарга нарт тус бүр 2 жилийн хорих ял оноосон. Ч.Сангарагчаа өчигдөр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдлаа. Өөрийн ажилтнаа Тагнаж чагнасан хэргээр даргынхаа хамт ял сонсоод байгаа дэд дарга Д.Сундуйсүрэн, гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нар ч давж заалдах өргөдлөө өгчээ. Тэдний гомдлыг ажлын гурав хоногийн дотор Давж заалдах шатны шүүхийн эрүүгийн танхим анхан шатны шүүхээс хүлээн авах ёстой.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )