Кати Перри загвар өмсөгчтэй болзож эхлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 10

Нөхрөөсөө салж, сэтгэл санааны хүнд дарамтад ороод байсан ч шүтэн бишрэгчдийнхээ дэмжлэгтэйгээр “хөл дээрээ” зогссон дуучин Кати Перри өнгөрсөн долоо хоногт  их л завгүй, аз жаргалтай байжээ.  Түүнийг аз жаргалтай болгосон хүн бол загвар өмсөгч Баптист  Гиабикони юм. Тэд өнгөрсөн долоо хоногт болсон загварын долоо хоногоор нэг нэгнээсээ огтхон ч салаагүй бөгөөд буудалд хүртэл халуухан шөнийг өнгөрөөсөн гэнэ.

Тэднийг нэг нэгэндээ тохирсон төгс хос болно гэдэгт олон хүн санал нэгдэж байгаа юм.  1989 онд төрсөн загвар өмсөгч залуу нь салбартаа тэргүүлэгч нэгэн бөгөөд жилийн орлого нь чамлахааргүй гэдгийг албаны эх сурвалжууд баталж байна. Мөн тэрбээр хөгжимчин, өгөөмөр энэрэнгүй нэгэн гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан өсөх ирээдүйтэй нэгэн ажээ.  

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top