УИХ-ын залуу гишүүн Х.Тэмүүжин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ректор, Гавьяат хуульч С.Нарангэрэлийг “боловсролоороо хоцрогдсон” хэмээн сонинд ярилцлага өгснөөсөө болж шүүхэд дуудагдаад байгаа. Х.Тэмүүжин намайг хоцрогдсон гэсэн нь мэргэжил боловсролоо дээшлүүлэх талаар миний олон жилийн цаг наргүй нөр хичээнгүй хөдөлмөр зүтгэлийг гутааж, юугаар ч үнэлшгүй хамгийн үнэ цэнэтэй зүйл нэр төрд минь бусармагаар халдсан үйлдэл гэж үзэж байгаагаа академич С.Нарангэрэл Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан байгаа. Дээд үеийн хуульчид ч Тэмүжинг "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөлөө" хэмээн шүүмжилсэн. Харин энэ талаар сонссон улсын баатар Э.Бат-Үүл: “Залуу хүн юм бол тэмцээч. Ер нь Л.Гантөмөр та хоёр гэж зүгээр л нэг ухаантай царайнууд, ямар ч үйлдэл байхгүй юм. Ядаж сонгогчдоо хүндлээч” хэмээн зэмлэжээ.
Ч.Гармаа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )