“Гурван охин” нэг гэрт орлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

Хөгжим бүжгийн төгсөгчдөөс бүрддэг “Гурван охин” хамтлаг анхны бие даасан тоглолтоо 4-р сарын 24-нд хийхээр болоод байгаа. Энэ тоглолтоороо мэргэжлийн төвшний уран бүтээлчид болсон гэдгээ үзэгчдэдээ харуулахыг зорьж байна. Тоглолтын найруулгыг “On and Off” продакшн хариуцахаар болжээ.

Тоглолт болох гэж байгаа энэ хариуцлагатай өдрүүдэд цаг хэмнэх үүднээс хамтлагийн гишүүд нэг дороо амьдрах нь зүйтэй гэдэг шийдвэрийг хамтлагийн ахлагч Соло гаргасан байна. Ингэснээр тэд наад зах нь нэг нэгнээ хүлээж цаг алдахгүйгээр уулзалт, бичлэг, бэлтгэлдээ орж байгаа гэнэ. Түүгээр зогсохгүй өглөө бүр Зайсан руу хамтдаа гүйж, амьсгаагаа задалж байгаа аж. Бүжгийн бэлтгэлийг цагтаа уран нугаралтаар Лас Вегасыг шуугиулж байсан Бямбаа, Бямбасүрэн нараар хийлгэж байгаа гэнэ.

Ч.Гармаа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top