Төрсөн өдөр: 1936.10.16
Төрсөн газар: ЗХУ. Сумская. Яблочное
Иргэншил: Орос
Үхэл: буудаж цаазаар авсан
Аллага: 53-65 хүн
Аллага үйлдсэн хугацаа: 1978—1990
Аллагын шалтгаан: Бэлгийн гаж дон
Баривчилсан өдөр: 1990.11.20
Андре́й Рома́нович Чикати́ло нь 1978-1990 оны хооронд 53 аллага үйлдсэн Оросын хамгийн зартай цуврал алуурчин юм. Түүний гарт 7-16 насны 21 эрэгтэй хүүхэд, 9-17 насны 14 охин мөн 17 бүсгүй амь насаа алдсан байдаг. Чикатилогийн хоч: “Бешеный зверь”, “Ростовский Потрошитель”, “Красный Потрошитель”, “Убийца из лесополосы”, “Гражданин X”, “Сатана”, “Советский Жек-Потрошитель”. /хочийг албан ёсны орос хэлээр нь нийтэлсэн болно. орч/
1978 он хүртэлх товч намтар:
Анхны аллага:
1978.12.22-нд Чикатило анхны золиос болох есөн настай охин Елена Закотноваг хөнөөжээ. Аллага Шахта хотын Межевийн 26-р байшинд болсон байна. Тэр байрыг Чикатило янхануудтай зугаацаж байх зорилгоор гэр бүлээсээ нууцаар 1500 рублиэр худалдан авсан байлаа. Ростов муж даяараа айдаст түгшүүрт автсан өдрүүд эхлэх нь тэр. Грушевка голын гүүрний орчмоос 11-р сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Еленагийн цогцосыг олжээ. Шинжээчдийн дүгнэлтээр охиныг алахаасаа өмнө бэлгийн ажил үйлдсэний улмаас эрхтэн нь задарч гэмтсэн, аарцагны яс нь заадсаараа салсан байсан бөгөөд хэвлийд нь хэд хэдэн удаа хутгалсан байв. Гэхдээ охин тэр үед амьд байсан бөгөөд түүний амьсгалыг нь боож хөнөөжээ гэсэн дүгнэлт гарсан байна. Лена охиныг алга болсон гэж сэргийлэхэд мэдэгдэх тэр өдрийн 18:00 цагийн үед хороосон байлаа. Маш ихээр тамлан хүчирхийлж зэрлэгээр амийг нь хөнөөсөн уг хэрэгт шуурхай эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Чикатилогийн хожим өгсөн мэдүүлэгээр тэр охинд бохь өгье хэмээн хуурч нууц гэртээ аваачжээ. Эхэндээ зүгээр жаахан чалчиж зугаацах гэсэн гэнэ. Гэтэл хувцасыг нь тайлахад охин орилж чарласан тул хөршүүд сонсоно хэмээн айгаад амьсгалыг нь боожээ. Ингэж байхдаа тэр аль хэдийн дур тавьсан байж. Тэгээд санаагаа гүйцэлдүүлсэний дараа охины цогцосыг хичээлийнх нь том цүнхэнд чихэж хийгээд гол руу хаясан байна.
24-н буюу цогцосыг олдог тэр өдөр уг аллагад сэжиглэн Александр Кравченко гэгчийг баривчилжээ. Тэрээр өмнө нь өөрийн үеийн нэгэн бүсгүйг хүчирхийлж дараа нь амийг нь хөнөөсөн хэрэгт 10 жилийн ял авч байв. Гэхдээ эхнэрийнх нь нотолгоогоор түүнийг уг аллагад буруугүй гэж үзээд 27-ны өдөр нь суллажээ. Харин 1979.01 сард Кравченко хөршийнхөө айлыг ухсан бөгөөд дараагийн өдөр нь дээврийн хонгилоос нь хулгайд алдагдсан эд зүйлсийг илрүүлэв. Ингээд Кравченког өмнөх аллагын хэргийг хүлээлгүүлэхээр хар тамхичин, хүн амины хэрэгтэнгүүдтэй нэг камерт хорьжээ. Эхнэрийг нь ч дээрх хэрэгт хамсаатан байсан, үнэнийг нуун дарагдуулсан хэмээн ял тулгана гэх мэтээр сүрдүүлж эхлэхэд айсан бүсгүй шаардсан бүх баримтанд дээр зөвшөөрсөн гарын үсгээ зурж орхисон байна.
Ингээд 1979 оны хоёр сард Кравченко Лена охиныг алсан хэмээн мэдүүллээ. Эхэндээ түүнд 15 жилийн гянданд хорих ял оноосон ч хохирогчийн ар гэрийнхэн цаазаар авахыг шаардаж байсан. Иймээс хэргийг гурван удаа мөрдөн байцаалтанд буцааж хянуулаад эцэст нь 1983.07.05-ны өдөр 29 настай Александр Кравченког Чикатилогийн хийсэн хэргийн өмнөөс буудан хороожээ. Гэхдээ 1990 онд тэр ялыг хүчингүйд тооцох шийдвэр гарсан билээ.
Үүний зэрэгцээ уг хэрэгт бас нэг сэжигтэн байсан нь Анатолий Григорьев аж. Шахта хотын иргэн тэрээр 1979.01.08-ны өдөр 50 насандаа өөрийгөө боомилж хөнөөсөн. Трамвайны авто паркийн ажилтан байсан Анатолий тэр оны 12.31-ний өдөр архи ууж согтсон үедээ хэвлэлд гарсан хүн амины хэргийн дагуу өөрийгөө аллага үйлдсэн гэж найзууддаа ярьж байсан ажээ. Найзууд нь үүнийг зүгээр л согтуугийн үг хэмээн хүлээн авсан байдаг. Дараахан нь Григорьев Новочеркасскд байдаг охиныдоо ирэхдээ сэтгэл санаа нь их хямарсан, архи уугаад уйлж би охиныг алаагүй хэмээн орилж хашгирчээ. Ингээд охиноо ажилд явсан хойгуур нь угаалгын өрөөнд өөрийгөө боомилсон байдаг.
Цуврал аллагын эхлэл
Анхны аллага нь Чикатилог их айлгажээ. Ингээд гурван жил болоход хэнд ч гэм хийгээгүй байна. Харин 1981.09.03-ны өдөр тэр 17 настай биеэ үнэлэгч Лариса Ткаченког хөнөөжээ. Ойн гүнд аваачаад охинтой секс хийх гэтэл Ткаченкогийн эрхтэн хөвчрөхгүй байж. Биеэ үнэлэгч ч түүнийг шоолон даапаалахад уурлаж хилэгнэсэн эр хөхнийх нь товчийг шүдээрээ тас хазаж аманд нь хог шороо чихэн боомилжээ. Цогцосыг дараа өдөр нь олов. Жилийн дараа буюу 1982.06.12-нд 12 настай охин Любовь Бирюк түүний золиос боллоо. Ийнхүү цуврал аллага эхэлжээ...
1982 онд л гэхэд маньяк эр 9-16 насны долоон хүүхдийн амийг хөнөөсөн байна. Тэр дараа дараагийн золиос бологсодтой автобусны зогсоол, галт тэрэгний буудал зэрэг газар танилцаж сонирхол татмаар санал тавьдаг байсан аж. Ингээд ойд эсвэл өөр бөглүү газарт аваачина. Хутгаар зэвсэглэх нь түүний онцлог. Алсан хүнийхээ бие цогцосыг зэрэмдэглэж таашаал авна. Нэг удаагийн цогцосноос 60 удаагийн хутганы шарх илэрч байсан юм. Хамар, хэл, хөхийг нь огтолж таслах, эрхтэн рүү элдэв хатуу биет чихэх, нүдийг нь ухах зэргээр хүний санаанд оромгүй зэрлэг байдлаар тамладаг байв. Тэдгээр амиа алдсан хүмүүсийн дунд орон гэргүй, архичин, сэтгэцийн өвчтөн ч байжээ.
Анхны баривчилгаа
1984 он бол алуурчны оргил үе гэж болно. Тэр онд Чикатило 15 хүн алсан бөгөөд нийт хохирогчийн тоо 32-т хүрээд байжээ. Тэр оны найман сарын нэгэнд Ростовын Спецэнерго автоматик улсын байгууллагын салбарын захиралаар алуурчин эрийг томилжээ. Ажлын онцлогоосоо шалтгаалан байнга шахуу улс орноор хэрэн тэнүүчлэх нь түүнд их таатай байсан гэдэг. Уг ажилд оронгуутаа анхны томилолтоо аван 08.08-ны өдөр Ташкентийг зорьж тэнд 12-той охиныг хөнөөгөөд ирсэн байдаг. Гэтэл 1984.09.14-нд сэргийлэхийн ахмад Александр Заносовский болон түүний хамтрагч Шайх-Ахмед Ахматханов нар хууль бус үйлдэл хийсэн хэмээн Ростовын төв зах дээр Чикатилог саатуулжээ. Тэрээр нэгэн биеэ үнэлэгч охинтой танилцахыг санал болгоод нийтийн тээвэрт өдөж хоргоогоод зогсохгүй шууд автовокзал дээр аман секс хийсэн байжээ. Ингээд нэгжлэг хийхэд цүнхнээс нь хутга, савтай вазелин, савангийн хэлтэрхий, уяа бүхий оосор зэрэг илэрчээ. Түүнээс цусны шинжилгээ авсан бөгөөд хоёрдугаар бүлгийн цустай болох нь тогтоогдов. Гэтэл сүүлд олдсон цогцосон дээрх үрийн шингэн дөрөвдүгээр бүлгийн цустай хүнийх байсан гэнэ. Хожим нь Чикатилог хос бүлэгт цустай болохыг тогтоосон бөгөөд энэ маш ховор тохиолдох биологийн онцлог аж. Саяд маш цөөн тохиолддог байна.
Чикатилог суллалаа. Мөрдлөгө болон анализийг маш дутуу хийжээ. Харин түүнийг дээрх үйлдлээс нь болоод намаас хөөж, аккумулятор хулгайлсан хэрэгт нь хариуцлага тооцоод өнгөрсөн байна. 1984.12.12-нд түүнийг сулласан бол дараа оных нь нэг сард Чикатило гэр бүлийнхээ хамт Новочеркасскт шилжин ирж цахилгаан станцад инженерийн ажилдаа оржээ. Баривчлагдах хүртлээ тэнд ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа нэмж 21 хүний амийг хөнөөжээ.
Дээрх баривчилгаанаас хойш тэр маш болгоомжтой болсон бөгөөд 1986 он хүртэл нэг ч хүний аминд хүрээгүй байлаа. Харин 1987 оноос аллага үргэлжилжээ. Тэр оныхоо таван сард 13 настай Ольга Макаренковаг хөнөөсөн бөгөөд бүр 1990 онд охины цогцосноос үлдсэн зүйлийг Чикатило зааж өгч байв. Хүүхдүүдийн цогцос хаанаас бол хаанаас олдох боллоо. Бүр Ростовын төвд орших Авиаторын цэцэрлэгт хүрээлэн, Ботаникийн сааднаас олдов. Мөн тэрээр албан томилолтоор явахдаа Запорожь, Ленинград, Москвад ч аллагаа үйлджээ.
Сүүлчийн баривчилгаа ба үхэл
1990 онд Чикатило найман хүн алсан байдаг. Хамгийн сүүлчийн аллагаа тэр оны 11.06-ны өдөр үйлджээ. Золиос нь 22 настай биеэ үнэлэгч Светлана Коростик болов. Охиныг хороочихоод ойгоос гарч Донлесхоз галт тэрэгний өртөө рүү дөхөж явах үед нь зам дээр сэргийлэхийн ажилтан Игорь Рыбаков түүнийг зогсоож бичиг баримтаа шалгуулахыг хүсчээ. Орон нутгийн иргэд энд мөөг түүхээр их ирдэг байсан бөгөөд тухайн үед Чикатило яагаад ч юм мөөгчин шиг харагдаагүй байна. Сэргийлэгч түүнийг шалгаад ямар нэгэн саатуулах шалтгаан бас эрх байхгүй тул явуулжээ. Гэтэл хэдэн өдрийн дараа уг станцын ойролцоогоос Коростик охины цогцос олдлоо. Жинжээч эмч аллага долоо хоногийн өмнө болжээ хэмээв. Ингээд эргүүлийн рапортыг шүүх явцад Чикатило хэмээх нэр мөрдөгч Костоевийн анхаарлыг татжээ. Энэ эрийг 1984 онд ойд болсон аллагад сэжиглэн шалгаж байсныг ч тэр тогтоолоо. Ингээд 11.17-ний өдрөөс Чикатилогийн араас ажиглалт явуулж эхэлсэн байна. Анхнаасаа тэр нэг л сэжигтэй үйлдлүүдийг хийсээр байлаа. Охид хөвгүүдтэй танилцах гэж оролдоно, цогцос олдож байсан газруудаар мэр сэр үзэгдэх гээд...
Ингээд 1990.11.20-нд түүнийг баривчиллаа. Тэр өдөр алуурчин эр эмнэлэг орж хурууныхаа рентген зургийг авахуулсан бөгөөд нэг удаагийн аллагын үеэр хохирогч бүсгүй хазаж гэмтээсэн байжээ. Хуруу нь хугарсан байж. Чикатило гэртээ эргэн ирээд гаднаас шар айраг авч байхад нь тусгай ажилтанууд саатууллаа. Гэрт нь нэгжлэг хийхэд 32 ш хутга, олон тооны гутал, бээлий олдлоо. Заримынх нь мөр болон хээ хэргийн газрынхтай яг таарч байв. Харин Чикатилогоос цогцоснуудын эд эрхтэн илрээгүй аж. Түүнийг хүний махаар хооллодог байж болзошгүй гэж сэжиглэжээ. Эхнэр нь мэдүүлэхдээ нөхөр нь томилолтоор явах болгондоо аяны тогоогоо авч явдаг гэжээ.
Түүнийг 10 өдөр байцаахад хэргээ огт хүлээхгүй байж. Шууд нотлох баримт хангалтгүй байсан. Мөрдөгч Костоев сэтгэл зүйчид хандлаа. 1990.11.30-ны өдөр сэтгэл зүйчтэй ярилцсаныхаа дараа Чикатило гэнэт хэргээ хүлээхээр болж мэдүүлэг өгч эхэлжээ. Тэр 56 удаагийн аллага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна. 1992.04.14-нөөс түүнийг шүүх ажиллагаа эхэлсэн. Ингэхдээ Чикатило Ростовын шүүхийн танхимд элдэвээр аашилж, солиотой хүн мэт хашигачиж, эрхтэнээ гаргаж, өөрийгөө жирэмсэн ч гэж галзуурч байсан юм. Ингээд 10 сард түүнд цаазаар авах ял оноожээ.
Гэр бүл
Бэлтгэсэн Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )