Дэлхийн хамгийн өндөр хүнээр Султан Косен 2011 онд тодорсон билээ. Өвчний улмаас өсөлтөө хянаж чадахгүй байгаа түүнд АНУ-ын Виржинагийн их сургуулийн эрүүл мэндийн төвийн судлаачид туслах боломжтой гэж мэдэгдлээ. Үүний тулд багагүй хугацаа шаардах ч энэ нь эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн нэг юм.
30 настай, 2,47м өндөртэй Султан Косены тархины ойролцоо орших өндрийн өсөлтийг хянаж байдаг дайвар ялгаруулдаг булчирхайд хорт хавдар туссан юм. Тэрбээр 1982 онд Туркийн Мардин тосгонд төрсөн бөгөөд 10 настайдаа 1,60 м өндөртэй байсан гэнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )