Австрийн фармер Франз Ноглингер муураа хайж байхдаа харь гарагийн хөлөг онгоц олжээ. Түүний олсон хөлөг онгоц нь бүх цаг үеийн нисдэг тавагнаас том бөгөөд 25 фүүт гүн гэнэ.
Тэрбээр: Бүтэн сайны өглөө муур маань алга болсон. Муураа хайж байтал нэг нүх байхаар нь тийшээ уначихсан байх гээд харсан юм. Тэгтэл нэг юм байх шиг болохоор нь чулуу шидэж үзэхэд хөндий төмөр дуугарч, түүнийг ухсан. Гэтэл харь гарагийн нисдэг таваг байв. Дараа нь нутгийн захиргаа руу залгаж мэдэгдсэн юм. Эхний өдөр гэхэд манай энд 500 гаран хүн ирсэн, одоо хүний хөл тасрахгүй байна” гэж ярьжээ.
Одоогоор харь гарагийн тавгийг архелогичид болон судлаачид шинжилж байгаа юм. Нисдэг тавганд харийнхан байсан эсэх талаар болон бусад албан ёсны хариу гарах болоогүй ч зарим нэгэн нь тамын хаалга, дайны үлдэгдэл хэрэгсэл гэх мэтээр өөрсдийн таамаглалаа дэвшүүлсээр байна.
А.Маша
Сэтгэгдэл ( 0 )