Эрчүүдийг дампууруулсан алдартай бүсгүйчүүд

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 17


 

Жакомо Казанова “Эмэгтэй хүн бол үүрд тайлагдашгүй оньсого бүхий ертөнц. Гэхдээ оньсогыг тайлах хэрэггүй, тэд өөрсдөө ч тааж мэдэхгүй. Бид бүгдийг хяналтандаа, санаачилгыг гартаа авч, бүсгүйчүүдийг удирдан жолоодох ёстой. Түүнээс биш ухаан жолоогүй дурлаж, тэдний тоглоомоор тоглох нь эрсдэл дагуулна” хэмээжээ.

 


Кристин Килер.

1961 онд Их Британийн Засгийн газар огцорч, улс төрийн ноцтой хямрал үүссэн хэргийн гол эзэн нь тайчигч бүсгүй Кристин Килер байв. Тэрбээр Батлан хамгаалахын сайд Жон Профьомо, Британи дахь ОХУ-ын тэнгисийн цэргийн тусгай төлөөлөгч Евгений Иванов нартай зэрэг учир ургуулсан байна. Энэхүү явдал олны сонорт хүрч, Килер бүх үнэнээ дэлгэхэд Британи даяар дуулиан дэгджээ. “Батлан хамгаалахын сайдтай дэр нэгтгэж олсон мэдээллээ Оросын тагнуулчид дамжуулсан, эх орноо худалдсан бузар эм” хэмээн сонин хэвлэл бүхэнд нийтлэв. Дуулианы улмаас тухайн үеийн Ерөнхий сайд Гарольд Макмилланы Засгийн газар бүрэлдхүүнээрээ огцорсон байна.



Маргерит Стенель.

Тэрбээр Францын Ерөнхийлөгч Феликс Форын нууц амраг байсан юм. Ерөнхийлөгч Ф.Фор нэгэн удаа түүнийг албан өрөөндөө дуудсан байна. Баахан удсан тул өрөөний үйлчлэгчид шалгахаар хаалгыг нээтэл ноён Ерөнхийлөгч буйдан дээр ухаан алдаж, “нуа” нь хувцсаа өмсч харагдав гэнэ. Эмч ирж, Ерөнхийлөгч хэт амьсгаадсаны улмаас цус харвасан гэж тогтоов. 


Жерри Райан.

АНУ-ын Иллинойс мужаас орон нутгийн сонгуульд 2004 онд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жек Райан экс эхнэрээсээ болоод нэрээ татахаас аргагүйд хүрчээ. Учир нь түүний хуучин эхнэр Жерри Райан шүүхэд гомдол гаргасан байна. Эхнэрийнх нь хэлснээр Жек шөнийн нууц клубт хамт очиж, олны нүдэн дээр секс хийхийг шаарддаг байсан аж. Хамгийн сонирхолтой нь гэвэл Ардчилсан нам мэдээж гишүүнийхээ нэрийг татаж, хэний ч танил биш байсан Барак Обама гэх залууг дэвшүүлсэн байна. Хэвлэл мэдээллийнхэн тухайн үед Ардчилсан нам бэлгийн гаж донтой улстөрчөөсөө салж, намдаа цэвэрлэгээ хийхгүй бол Америк орны ирээдүйд сөргөөр нөлөөлнө хэмээн шүүмжилж байв. 


Тай Коллинс.

АНУ-ын Виржини мужийн 1992 оны сайхан бүсгүйгээр шалгарч байсан тэрбээр мужийнхаа захирагч Чак Робсонтой янаг амрагийн холбоотой байсан хэмээн сонин хэвлэлээр гэнэт зарлажээ. Гэр бүлтэй, тохитой томоотой, өсөх ирээдүйтэй улстөрч гэгдэж байсан Чак Робс дээрх мэдээллийг эхлээд няцааж байсан ч хожим хүлээж, “Бид бие биедээ зөвхөн массаж хийж өгдөг байсан” хэмээн мэдүүлсэн аж. Ингээд Робсын улс төрийн карьер дуусгавар болж, мисс бүсгүй “Плейбой” сэтгүүлд зургаа авахуулан алдартай фотомодель болжээ.

Элизабет Рэй.

1975 онд АНУ-ын Огайо мужийн захирагч Уэйн Хэйсийн нарийн бичгийн дарга байсан энэ бүсгүй “Вашингтон Пост” сонинд “Би бичиг хэргийн ажил хийж чаддаггүй, утсаар хариулах дургүй, их залхуу хүн” хэмээн ярилцлага өгчээ. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан 65 настай Уэйн Хэйс нэрээ татжээ. Түүнийг Элизабет Рэйтэй албан бус холбоотой байсныг тогтоож, мужийн төсвөөс их хэмжээний хөрөнгийг түүнд зарцуулсныг илрүүлсэн байна.

Фейт Еванс.

Алдарт рэпчин Notorious BIG-ийн бэлэвсэн эхнэр. Еванс нөхрийнхөө дайсан Тупак Шакуртай явдаг байсан тухайгаа өнөөг хүртэл нууцалдаг. Найзууд байсан рэпчид дайсагналцаж, 1996 онд хоёул буудуулсан бөгөөд үүний гол шалтгаан нь Еванс гэж үздэг.

Эшли Дюпре.

Биеэ үнэлэгчид, тэднийг зуучлагчидтай тууштай тэмцэж, бусдад үлгэр жишээ болон шагшигдаж байсан Нью-Йорк мужийн захирагч Элиот Спитцер өөрөө энэ хэрэгтэй хутгалдсан байж. Ноён захирагч дуудлагаар биеэ үнэлэгч Эшли Дюпрегээр үйлчлүүлдэг байсан нь 2008 онд олны сонорт хүрч, албан тушаалаасаа огцорсон билээ.

 "Монголчуудын амьдрал" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top