Сонгуулийн хууль 56:20 хувилбар дээр очлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

АН-ын бүлэг нийслэлийн  төвлөрөл, хотын  утаа, Сонгуулийн ерөнхий хуулийн төсөл санаачилж УИХ-ын дарга, Засгийн газарт хүргүүлэхээр болжээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг: “Сонгуулийн хуулин дээр ажлын хэсэг 56:20 гэсэн холимог хувилбар дээр санал нэгдээд байна. Гэвч санал хураалтыг хэрхэн явуулах талаар байр сууриа нэгтгээгүй, чуулганы завсарлагаанаар хуралдаад УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг зохион байгуулдаг тусгай хууль санаачлах, эсвэл гацаад байгаа заалтаа орхиод бусдыг нь хэлэлцэх гэсэн хоёр хувилбар гаргаад байна. Сонгуулийн хуулийг одоо л батлахгүй бол хугацаагүй болно. Тиймээс намууд улс төрийн шийдвэрээ яаралтай гаргах хэрэгтэй байна” гэж ярьжээ.
Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top