“Эра” төвийн захирал, загвар өмсөгч Д.Эрдэнэтуяа Сонгинохайрхан дүүргээс Нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх хороонд сонгогджээ. Ингэснээр нийслэлд нэр дэвших, муудахад дүүрэгт нэр дэвших үүд хаалга нээгдэж байгаа нь энэ. Жилдээ таван зуун мянгын татвар төлнө гэж байгаа. За тэр ч яахав. Бодоод байсан чинь манай улс төрд загвар өмсөгч, стриптизчин хоёр л дутаад байсан юм билээ ш дээ. Түүнээс биш дуучин, бөх, шогчин, сумочин, зураач, уурхайчин, эмч, найрагч, бүрэн дунд боловсролтонгууд бүгд улс төрд өөрийн байр суурийг эзэлсэн байна. Харин одоо нэгэнт загварынхныг төлөөлж Эрдэнэтуяа АН-д орсон юм чинь, Гамбуушийг МАН-д элсүүлж, нийслэлийн намын хороондоо өнгө нэмбэл яасийн. Цаадах чинь жар шүргэсэн ч залуулаг юм чинь Оюун-Эрдэнэдээ тушаал өгөөд Нийслэлийн НАМЗХ-д оруулчихад ч буруудах юмгүй. Хүрэлсүх дарга нэг юм бодно байгаа. Улс төр угаасаа л алаг эрээнээр дүүрэн байдаг хойно. Түрүүлж алхсан нь хожоод байдгийг та ямар андахгүй биш.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )