1500 нохой 200 мууртай эмэгтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 21

Ха Венжин хэмээх Хятад эмэгтэй амьтанд тун хайртай.  Тэрбээр амьтан тэжээхээ бусдад буян үйлдэж байна гэж боддог байна.  Өнөөдөр тэрбээр 1500 нохой, 200 мууртай гэнэ. Ингэж бүл нэмэхийн төлөө тэрбээр гэр болон үнэд хүрэхээр тавилга, гоёл чимэглэлийн зүйлсээ  заржээ.

Анх чөлөөт цагаараа амьтан тэжээдэг байсан Ха Венжиний нохой, муур нь  үржихэд ажлаасаа гарчээ. Улмаар ганцаараа амьтадаа тэжээхэд бэрх болоход нь  хоёр асрагч нэмж авсан байна.  Өнөөдөр түүний ноходыг 10 хүн, муурнуудийг хоёр хүн асардаг байна.

Өнөөдөр нутгийн оршин суугчид болон засгийн газраас  амьтадаа тэжээхэд нь тэтгэмж өгч тусалдаг байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top